УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан маргааш буюу 04 дүгээр сарын 22-ны өглөө 06:00 цагаас 7 настай Л.Бүжинлхам охинд хагалгаа хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хагалгааны төлөвлөгөөтэй танилцаж, эмч нартаа ажлын амжилт хүсч үйлчлүүлэгч бяцхан охинд эрүүл энхийг хүслээ. Мөн тус хагалгааг ивээн тэтгэж, охины амь насыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн Ж.Нямдаваа, Э.Энхболд нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Л.Бүжинлхам охин төрөөд шарлалт нь арилахгүй, бие нь шар, нүд нь ногоон туяатай байсаар 3 сартайд нь ЭХЭМҮТ-д үзүүлэхэд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэж оношлогдож, мэс засал хийгдсэн. Гэвч элэгний хатуурал үүссэн учраас заримдаа цусаар хүндэрч, бөөлжиж улмаар 2015 оноос энэ нь ихэссэн байна. Ийнхүү охин элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж, ээж нь донор болохоор УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байна. Охины биеийн байдал хүндэвтэр байгаа тул Солонгосын АСАН эмнэлгийн мэс залын эмч нартай хамтран хийхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Энэ хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийх 3 дахь хагалгаа юм.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
