2007 оноос хойш Дэлхий нийтээрээ жил бүрийн4 дүгээр сарын 25-ны өдрийг хумхаа өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилДэлхийн Эрүүл мэндийн байгууллагаастус өдрийг“Сайн сайхны төлөө, хумхаа өвчнийг зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хумхаа өвчин нь шумуулаар дамждаг эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдэгээр голчлон илэрдэг цочмог халдварт өвчин.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын 2015 оны мэдээгээр дэлхийн 90 гаруй улс оронд хумхаа өвчнийг дамжуулагч шумуул тархаж, дэлхийн хүн амын тэн хагас нь хумхаагийн эрсдэлт нутагт амьдарч байгаа бөгөөд 2016 онд 212 сая хүн өвчилж, 429000 нас баралт бүртгэгдсэн тухай мэдээлжээ.
Өнөөдрийн байдлаар манайоронд хумхаа өвчний байгалийн голомт тодорхойлогдоогүй ч халдварын эрсдэл бий. Тухайлбал: Манай орны зарим нэг голын сав нутагт хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсч болзошгүй талаар судлаачид тэмдэглэсэн байдаг.
Мөн сүүлийн жилүүдэд манай оронд хумхаагийн хүний өвчлөл тасралтгүй бүртгэгдэж, 2009-2016 онд хүний өвчлөлийн 11 тохиолдол, 1 нас баралт бүртгэгдсэн ба эдгээр нь бүгд хумхаагийн голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос, Африкийн Конго, Мали, Серралион, Гана, Судан зэрэг улсад зорчих, аялах, ажиллах явцдаа хумхаа өвчнийг дамжуулагч шумуулд хазуулан халдвар авч өвчлөн эмчлүүлсэн байна.
Дэлхийн дулаарал, даяаршил, аялал жуулчлал хөгжиж байгаа нь манай оронд хумхаагийн голомт үүсэх эрсдэл нэмэгдүүлж,хумхаа өвчнөөс сэргийлэх тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлага гарч байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
