АН-ыг төр барьж байх үед Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Л.Пүрэвсүрэнтэй холбоотой таагүй мэдээлэл гарч ирлээ. Тэр “цаас” бидэнд бас олдов. Энэ баримттай холбоотой материалыг ахмад сэтгүүлч Т.Буянхишиг Breakingnews.mn мэдээллийн сайтад бичиж хэвлүүлсэн байна.
Л.Пүрэвсүрэн өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажилладаг юм. Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн Монгол Улсаас ХБНГУ-д суух Элчин сайдаар томилогдох гээд хөөцөлдөж яваа аж. Түүнийг Элчин сайдаар томилох эсэхийг УИХ шийднэ л УИХ гэдэг маань МАН гэсэн үг. Учир нь МАН-ын 65 гишүүн УИХ-д сууж буй. Тэгвэл Л.Пүрэвсүрэнгийн 1995-2000 онд Бонн дахь ЭСЯ-нд хоёр болон нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байх үетэй нь холбоотой баримт сөхөгдөж байгаа нь энэ. Энэхүү баримттай холбоотой түүх сөхвөл, 2005 оны зургадугаар сарын 29-нд ХБНГУ-ын ГХЯ-наас тус улсад суугаа манай ЭСЯ-нд Төлөөний ноот ирүүлжээ.
Түүндээ “…Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ-нд ажиллахаар ХБНГУ-д нэвтрэх виз мэдүүлсэн Л.Пүрэвсүрэнгийн визийн мэдүүлгийг ХБНГУ-ын ГХЯ дахин маш нямбай нягтлан шалгав. Үүний үр дүнд ноён Л.Пүрэвсүрэн урьд нь ХБНГУ-д дипломат алба хашиж байхдаа “Дипломат харилцааны тухай Венийн конвенц”-ийн 41 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчиж байсныг тогтоов. Иймд ХБНГУ-ын ГХЯ ноён Л.Пүрэвсүрэнд дээр дурдсан зорилгоор ХБНГУ-д ирэх визийг олгох боломжгүй гэдгийг мэдэгдэж байна. Энэ шийдвэр түүний гэр бүлийн гишүүдэд мөн хамаарна” гэжээ. Олдсон баримтаас харвал мань эр 1996, 1999 онд согтуугаар автомашины осол гаргасан гэнэ. Энэ бүрт нь сануулга өгч байжээ.
Мөн 2000 оны тавдугаар сарын 5-нд Монгол Улсаас С.Болдбаатар урьжээ. Нөгөөх нь хугацаандаа нутаг буцалгүй Германы тал өөрсдөө С.Болдбаатарыг “олж” аваад 2004 оны гуравдугаар сарын 18-нд Монгол Улс руу албадан буцаасан гэж байна. Уг нь Л.Пүрэвсүрэн нь С.Болдбаатарыг батлан дааж, урилгатай холбоотой хууль, эрхзүйн асуудал гарвал хариуцна гээд гарын үсгээ зурчихсан байжээ. Тиймээс Германы тал энэ үйл ажиллагаатай холбоотой зардлыг Л.Пүрэвсүрэнгээс нэхэмжлэхэд бараг¬дуу¬лахаас татгалзаж, энэ хүнийг танихгүй, урилга хуурамч байна хэмээн мэдүүлсэн гэнэ.
Гэтэл С.Бодбаатарын ажлын газраас Л.Пүрэвсүрэнгийн нэр дээр 30 мянган ам.доллар гуйвуулсныг Германы тал гаргаад иржээ. Германы тал хамгийн сүүлд 2004 оны арваннэгдүгээр сард энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхийг хүсэхэд Л.Пүрэвсүрэн хүлээж аваагүй гэж байх юм. Ийм л юм болжээ. Ингээд Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн яамны Европын газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга болон зөвлөхөөр үргэлжлүүлэн ажилласан байна. Тэрээр 2000-2009 онд ийн ажилласан юм. Энэ хугацаандаа буюу 2005 онд дээрх үйл явдал болсон байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Гэхдээ хэнийг Гадаад хэргийн сайдаар томилохоо Германаас асуух биш. Тэр томилогдсон. Ажилласан. Харин одоо ХБНГУ-д Элчингээр томилогдохоор зүтгэж байгаа ажээ. Хилээрээ ч давуулахгүй гэсэн Германы Элчин сайдаар томилогдоод очвол өнөөх Жуухыг нь авах болов уу. Энд нэг л зүйл байгаа юм. Хүний газар нэрээ бодох хэрэгтэй гэдэг алтан дүрмийг бүх дипломатчийн тархинд суулгах хэрэгтэй. Ёс журмаа ягштал баримталдаг дипломатч нөгөөдүүлээсээ олон л доо. Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэгчээр хэзээ нэгэн цагт ингээд гарч ирэх асуудал дээр хүний нутагт улсаа бодож, нэр цэвэр албаа хаших хэрэгтэй гэдгийг ахмад дипломатчид байнга хэлдэг билээ.
Н.Намуун


Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

Ерөнхийлөгчийн эргэн тойронд эрүүгийн элэмэнтүүд орогнодог газар болжээ. Энэ Пүрэвсүрэн гадаад хэргийн сайд байхдаа төрийн ажил удирдах ямар ч чадаврагүй гэдгээ хэд хэдэн удаа нотлон харуулсан. УИХ дээр Хүрэлбаатар гишүүнээр яаж загнуулж онигоо болж байлаа. ичих нүүрээ далдлах аргагүй нөхөр, Монголын ДИПЛОМАТ нэр хүндийг гадаадад унагачихаад явж байдаг, үүнд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй
Энэ Пурэвсурэн харах царианы оодгуй хун харагддаг. хогийн монголын нэрийг бузарласан новш байсан байнашдээ? шоронд нь хийх хэрэгтэй?! шал хэрэггуй газар элчин сайдын яам нээлгэж АН-ын хулгайчуудыг томилуулж их монго урсэн хулгайчдаа?!
Траншейныханд виз олгодоггүй нөхөр адил инээдтэй юм ерөнхиилөгчиин эргэн тойронд хог шаарууд байгаа юм байна. Тиим үү