Монголчуудын дунд элэгний өвчлөл ихэсч байгаа нь олон нийтийн болон ммэргэжилтнүүдийн сэтгэлийг ихэд түгшээж байна. Үнэндээ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн тухай мэдээлэл ч цацагддаг. Үүнтэй холбогдуулан, элэгний өвчний оношилгоо эмчилгээг цаашид яаж хөгжүүлэх, төр засаг ямар бодлого баримталж ажиллах талаар туршлага судлах үүднээс Монголын элэгний эмгэг судлалын холбооноос зохион байгуулж буй “Элэгний С вирус болон хавсарсан халдварууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар тус хурлын шинжлэх ухааны зөвлөлийн дарга, хүндэт ерөнхийлөгч Ж.Амарсанаатай ярилцлаа.
-Дэлхийн шилдэг эмч нар Монголд чуулна гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Ирэх зургадугаар 16-18-нд элэгний дэлхийн шилдэг эмч, профессорууд Монгол чуулна. Тодруулбал, Дэлхийн 25 орноос 35 профессор ирж Монголын болон гадаадын эмч нарт элэгний хатуурал, хорт хавдар болон элэгний өвчний оношилгоо эмчилгээг цаашид яаж хөгжүүлэх, төр засаг ямар бодлого баримталж ажиллах ёстой талаар лекц уншина. Мөн манай Монголын эмч нар гаднын эмч нартай туршлага солилцох боломжтой.
-Хурлын онцлог нь юу вэ?
-Элэгний C вирус болон хавсарсан халдварууд гэдэг сэдвийг онцолж зохион байгуулагдана. Тодруулбал, элэгний С вирусийн оношилгоо эмчилгээ, В, С вирусийн хавсарсан халдвар, В, Д вирусийн хавсарсан халдвар, В, С, Д вирусийн гурвалсан халдвар, элэгний вирус болон ДОХ-ын халдварын хавсарсан халдварын чиглэлээр дэлгэрэнгүй лекцүүд уншигдана. Энэ нь манай эмч нарын хувьд энэ жил болж байгаа хамгийн том арга хэмжээ болох юм.
-Энэ хурал манай улсад зохион байгуулагдсанаар манай эмч нарт ямар давуу талтай юм бэ?
-Эх оронд маань болж байгаа учраас оролцохыг хүссэн эмч нар бүгдээрээ оролцож дэлхийд нэртэй алдартай профессоруудаас хүссэн асуултаа асууж туршлага солилцох боломжтой.
-Иргэд эмч нартай уулзаж асуулт асууж, зөвлөгөө авах боломжтой юу?
-Тийм боломж байхгүй. Учир нь энэ хурал бол элэгний нарын мэргэжлийн эмч нарт зориулсан олон улсын хэмжээний хурал учраас иргэд оролцох боломжгүй. Харин надад хандаад асуух асуултаа бичгээр өгвөл би асууж өгч болно.
-Бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?
-Бэлтгэл ажил бараг 60 хувьтай явж байгаа.
-Энэ том хурлыг зохион байгуулахад санхүүжилтийн асуудал гарах байх. Яаж шийдэж байгаа вэ?
-Одоогийн байдлаар гол санхүүжилтээ шийдчихсэн байгаа. Уригдаж ирэх профессоруудын бүх зардлыг манай талаас даана. Биднийг дэмжиж хамтарч ажиллах компаниуд байвал бидэнтэй холбогдож хамтарч ажиллаж болно шүү гэж хэлмээр байна.
-Лекцүүд ямар хэл дээр явагдах вэ орчуулгын асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?
-Лекцүүд бүгд англи хэл дээр явагдана. Ямар нэгэн орчуулга хийгдэхгүй гэдгийг эмч нар анхаарах хэрэгтэй.
Хуралд оролцох хүсэлтэй эмч нар ЭНД дарж бүртгүүлнэ үү.
-Элэгний өвчлөлд юу голлон нөлөөлж байна вэ. Яаж сэргийлэх ёстой вэ?
-Ер нь В, С вирусын халдвараас урьдчилсан сэргийлж чадвал Д вирусын халдвар авах боломжгүй. Хагалгаа хийлгэх, эрсдэлтэй зан үйл шивээс, хөмсөг шивүүлэх, шүдний эмчилгээ хийлгэх зэргээс халдвар дамждаг. Хамгийн их халдвар дамждаг зүйл чинь шүд юм шүү дээ. Шүдний халдвар маш аюултай. Зарим үед хануур, төөнүүрийн зүүг маш ариун байлгаж, хийж байх ёстой.
-Монголчууд ер нь өвчнөө хүндүүрлээд эмнэлэгт хандах нь түгээмэл. Элэгний өвчлөл хэрхэн илэрдэг вэ. Ямар үед эмчид хандах ёстой вэ?
-Өөрийгөө ямар нэгэн байдлаар эрсдэлт алхамд орсон гэж үзэж байвал жишээлбэл, би дээр хэлсэн. Ямар нэгэн байдлаар шивээс, шүд эмчлүүлсэн, аборт хийлгэсэн ямар нэгэн цусан ажилбар болох цус юүлсэн, тариа хийлгэсэн бол өөрийгөө эрсдэлтэй гэж бодоод, түүнийхээ дагуу вирустэй эсэхээ баталгаажуулах хэрэгтэй. Вирустэй байвал нарийн мэргэжлийн эмчид очиж эмчлүүлж байх ёстой. Элэгний хорт хавдрын үед голдуу хатуурал үүссэний дараа хорт хавдар үүсдэг. Тийм учраас хатуурал үүсгэхгүйн тулд оношлогоо эмчилгээгээ маш сайн хийлгэж байх ёстой, хатуурлын шинжилгээнүүдийг өгч байх ёстой. Ингээд явж байхад элэгний өвчлөлөөр нас барах магадлал харьцангуй бага юм.

Т.Гэрэл

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
