Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров “Монгол төсөл” санаачилжээ. Тэрбээр санаачилсан төслийнхөө талаар “Үзэл сурталгүй нийгэм гэж үгүй. Тэр дундаа үндэсний үзэл сурталгүй үндэстэн өөрийн мөн чанараа гээж, түүхийн хог дээр хаягддаг. Үзэл суртал нь нийгмийг нэгтгэн нягтруулаад зогсохгүй олон түмний ертөнцийг үзэх үзэл, ухамсарыг төлөвшүүлэхэд нөлөөлдөг билээ.
Үзэл суртал нь нийгмийнхээ зорилгыг тодорхойлж, бодит байдлын нарийн ээдрээг хялбарчлан томъёолж, хураангуйлан ард түмний ухамсарт амархан суулгадаг. Бас үзэл суртлын үндсэн дээр тухайн нийгмийн зөв буруугийн дэнс бүрддэг. Шинжлэх ухаанаас ялгаатай нь нийгмийн хүсэмжит болоод хүсэмгүй үзэгдэл, үйл явдлыг тодорхойлдог. Бид үзэл сурталгүй, нэгдсэн үнэлэмжгүй болохоор ямарваа нэг үйл явдлыг хараад туйлшрахыг үзүүлж байна. Бид ардчилсан тогтолцоонд шилжээд даруй 30-аад жил боллоо.

Ардчилал бол тогтолцоо, харин бид үзэл суртлыг муу муухай гээд социализмтай хамт хаясан нь маш том алдаа юм. Үзэл суртал хаягдсанаар өнөөгийн монгол хүнд сайн муугийн тухай үнэлэмж алга болж, ирээдүйгээ гэрэл гэгээтэй харах чадвар нь мөхжээ. Өнөөдөр бид өөрсдийгөө харвал өөрөөсөө үнэтэй эд хэрэглэсэн, өөрөөсөө бусдыг үнэлж хүндэлдэггүй, хувийн амьдралаасаа өөр зорилгогүй, үнэт зүйлгүй болжээ. Бид Манжийн хаяанд явсан ХХ зууны хөмөрсөн тогоон дорх “Хуучин хүү”-гээс ялгарах юм нь машин техник л байна. Үнэт зүйлгүй бидэнд бэлгэшээхгүй юм ч алга болж. Фэйсбүүкэд хүйтэн хөх могой, хүүдийтэй мөнгөний зураг оруулаад “хурайлж” байна. Үндэсний үнэт зүйлгүй энэ монгол хүн ирээдүйдээ итгэлгүй, гутранги, хийрхүү, хувиа хичээсэн, хэт ашиг хөөсөн өчүүхэн амьтан болж хувирав. Энэ л хандлагыг өөрчилж, монгол хүний язгуур мөн чанарыг сануулж, үндэстний хувьд урам зориг өгөх зайлшгүй шаардлага бий болжээ. Үүний тулд адаглаад ардынхаа мэргэн ухааныг эргээд нэг бодох, түүнийг нь ахин дахин сануулах хэрэгтэй байна. Үүнийг хэрхэн олон түмэнд ойлгуулахыг уран бүтээлчид бодож олж чадна. Уран бүтээлчид л нийгэмд хүргэж чадна. Иймээс би бүх уран бүтээлчдийг үүнийг дэмжээсэй билээ хэмээн хүсч байна. Төр засгийн төвшинд дэмжихгүй бол энэ ажил хий хоосон хөдөлмөр болно. Тиймээс өнөөгийн төр, засаг ч дэмжээсэй гэж хүсч байна. Миний ардын мянган мянган жилээр шалгарсан ухаан л бидэнд үзэл суртал, үндэсний үзлээ хайж олох, сэргээхэд тус болно” хэмээн ярьсан юм.
А.Уян
Эх сурвалж: Breakingnews.mn

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
