МАХН-аас Н.Энхбаярын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлээд байгаа. Нэр дэвших нэг хэрэг, харин хойшхи зам мөр нь хэрхэн засагдах бол гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл тэр Сонгуулийн тухай хуулийн зарим заалтуудыг илт зөрчсөн нэр дэвшигч. Үүнийгээ ч тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ өөрийнхөө нэрийг дэвшүүлчихээд явж байна. Арай Монголын төрөөр даажигнаагүй л байлтай билээ. Намынх нь зарим зүтгэлтнүүд “Н.Энхбаяр дарга бол манай цорын ганц боломжит хувилбар. Өөр сонголт байхгүй” хэмээн “ташуурдаж” байгаа. Аливаад, тэр дундаа төрийн хэрэгт ёс зүй гэж том шалгуур байдаг сан.
Түүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж сануулсаар ирсэн. Гэвч үүнийг тэрбээр өөрт нь хуулиар зориуд хязгаар тавьж байна гэж мэдэгддэг.
Н.Энхбаярын хувьд 2012 онд шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр ял сонсож, 4,1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан билээ. Харин 2015 оны өршөөлийн хуульд хэргийнх нь зарим зүйл заалт хамаарсан байдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 8 дугаар сарын 1-нд зарлиг гарган, хорих 401-р ангид ял эдэлж байсан ялтан Н.Энхбаярт уучлал үзүүлэн, ялаас чөлөөлжээ. Гэхдээ уучилсан болохоос өршөөгөөгүй. Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсаныхаа дараа “Би гэмт хэрэг хийгээгүй учраас намайг цагаатгах ёстой” гэж хэсэг цамнасан юм даг. Мөнөөх “өөх өгсөн хүнтэй өдөржин шөнөжин заргалдав” гэдэг шиг.
Тэр одоо улс төрд тэр дундаа бүр Ерөнхийлөгчийн суудалд тэмүүлж байна. Улсаа хөгжүүлнэ гэнэ, Монголоо “монцойлгоно” гэнэ. Ингэж ярьж явна. Монголоо улс шиг улс болгох боломж цаг хугацаа түүнд байгаагүй биш, байсан. Монгол төрийн хамаг л өндөр албан тушаалыг хашиж явсан түүний засаглалын он жилүүдээс үлдэж хоцорсон эерэг үйл мөр нь юу билээ гээд бодохоор толгойд торох тоймтой юм үнэндээ алга. Харин ч энэ он жилүүдийнхээ араас албан тушаалаа ашиглан төрийн өмч хөрөнгийг завшсан гэх хэргээр ял сонсож, дээлээ нөмөрсөн нь үнэн явдал.
Одоо бол тэр Монголын улс төрд өнгөлөн далдлалт хийсэн “өшөө авагч”-ийн дүрээр л эргэж ирэхээр зүтгэж байх шиг байна. Тооцоо бодох хүн түүнд олон байгаа.
Нөгөө талаасаа өөрийгөө нэр дэвших боломжгүй гэдгийг мэдсээр байгаа хэрнээ хууль журмыг илт зөрчиж, төрийн хэргээр илт тохуурхаж байгаа нь энэ хүн хэр “төлөвшиж” томоожсоныг нь харуулж байх шиг.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсний дараа буюу энэ тавдугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн шүүхээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломж байхгүй гэдгийг нь Н.Энхбаярт албан ёсоор мэдэгдсэн байдаг. Мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байдал 2017 оны наймдугаар сард дуусна” хэмээн тодотгож байсныг санаж байна.
Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байх шалтгаан үүгээр хязгаарлагдахгүй.
Сонгуулийн тухай хуульд зааснаар “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таван жил эх орондоо амьдарсан” байх ёстой гэсэн заалттай. Гэтэл нэр дэвшигч Н.Энхбаяр сүүлийн гурван жил БНСУ-д эмчилгээ хийлгэнгээ амьдарсан.
Нэгэнт хуулийн энэ мэт заалт байгаа болхоор МАХН-ын дарга Н.Энхбаярт том зорилгоо хэрэгжүүлэх боломж хуулиар хаалттай байгаа юм. Бидний толгой дээр хуулийн засаглал буй.
Байдал ийм байгаа хэдий ч тэр Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Сонгуулийн төв байгуулагад бичиг баримтаа өгөөд байна. Өчигдөр бичиг баримтаа гардуулсны дараа үг хэлэх үеэрээ өөрийгөө зөрчилтэй байгаа гэдгээ бараг хүлээн зөвшөөрчих шиг болно билээ. Тэрбээр энэ үеэр “СЕХ материалыг ямар нэгэн улстөрийн хүчин, албан тушаалтан байгууллагын шахалтад өртөлгүй шударгаар бүртгэх байх гэж бодож байна” гэдгээ илэрхийлсэн. Яагаад ингэж хаяагаа манах болов. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэдэгчлэн мань эр хууль зөрчиж байгаагаа мэдэж байгаа учраас ингэж өөр хөндлөнгийн “улстөрийн хүчин, албан тушаалтнаас” буруу хайх гарцыг бодож олсон бололтой. Өөрөөр хэлбэл Сонгуулийн Ерөнхий Хороо хууль журмаа баримтлаад Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзвал тэр нь Н.Энхбаярын бус өөр нам, албан тушаалтны буруу болж таарах гээд байна.
Н. Энхбаярын улстөрд “улангассан” энэ шунал ямар арга замаар төрд эргэж ирэхийг санаархаж байгаа нь тодорхойгүй. Үүний цаана наймаа тохиролцоо гээд юу ч байж мэднэ.
СЕХ нэр дэвшигч Н.Энхбаярт шууд хамаарч байгаа хуулийн энэ мэт заалтаа бариад бүртгэхгүй гэвэл Н.Энхбаяр сурсан зангаараа өлсөж хэвтээд ч зорилгодоо хүрч чадахгүй нь тодорхой. Тэгээд ч хууль бол хууль шүү дээ.
М.Нэргүй

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

Bolioo enkhbayr mini
Чингис хаан. Төрд дурласан Н.Энхбаяр шиг этгээдүүдийг Монголын төрд бүү ойртуул.гэсэн бус уу.
Энхбаяр луу сайн дайрч давшил тэгвэл чи МАН-аас мөнгө төгрөг, албан тушаал хүртэнэ. Элбэгдоржоос төрийн одон, гавъяа шагнал хүртэнэ. Энэ бол өнөө цагийн бичигдээгүй хууль.
tembuuuu mieeebuuuuuu, zuunii LUIBARCHIN nambarbaaaaan 2 hereggui shit
mash zoboooooo, odoo bolyoooooooo nambarbaaaaan luibarchinn guaiiiiiii. huuliiiiin deer HUH TENGER L bii
Яахлаараа энэ хүн рүү ингэж хэлтэй, хэлгүй дайрч доромжилдог байна. Хийсэн гээд байгаа хэргий нь шүүх хурлыг монголын ард түмэн бүгд харсан, сонссон шүү дээ. Хэрэг гээд байх ямарч юмгүй л хуйвалдааны золиос шиг л юм байсан шүү дээ. Миний бодлоор энэ хүнээс айх шалтгаан зарим нэг луйварчдад байх шиг байгаа юм. Нарийндаа бол Энхбаяраас өөр юм хийсэн Ерөнхийлөгч байгаа болов уу. Мянгуужингийн зам гээд муу хэлүүлсэн мянганы зам өнөөдөр хаа хүрч байгаа бол. Харин Энхбаяр сонгогдчихвол авилгачид, жинхэнэ албан тушаалын гэмт хэрэгтэнүүд айна. Сонгогдоосой.
Ман-ы энхболд чи ийм захиалгат зуйл бичуулэхээ болиоо. Элбэгдорж та 2 цаагуураа салшгуй холбоотой нэг хун гэдгээ дахин дахин батлах юм.