Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулган Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эхэллээ. Чуулганд тус байгууллагын 194 гишүүн улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, ажиглагч статустай байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 3500 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Энэ жилийн чуулган нь “Тогтвортой хөгжлийн эрин үед эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” чиглэлээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан тусламж үйлчилгээний төлөвлөлтийг оновчтой болгох, шинээр болон дахин сэргэж буй халдварт өвчнүүдийн эрт сэрэмжлүүлэг, антибиотекийн тэсвэржилтийн асуудал, хүний нөөцийн асуудал, эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааны зохицуулгын тухай, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, хуурамч эмийн эсрэг стратегийг хэрэгжүүлэх, яаралтай тусламжийн бэлэн байдлын талаар тус тус хэлэлцэнэ. Чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцож буй Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 5 сарын 24-нд үг хэлнэ.
Энэ удаагийн чуулганы онцлог нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлыг гишүүн орнууд сонгох явдал юм.
Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулган эхэллээ
2017 оны 05-р сарын 23 өдөр, 13 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
