Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч Засгийн газар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж 141 сум, зарим алслагдсан хороодод нийт 151 автомашин олгосон бөгөөд өнөөдөр сүүлийн 24 автомашиныг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар хүлээлгэн өглөө.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: “Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаж “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг анх удаа батлан, хэрэгжүүлж эхэллээ. МУ-ын 2017 оны төсвийг батлах, төсвийн тодотголд хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн төсөв санхүүжилтийг нэмэхэд анхаарч, эрүүл мэндийн салбарыг үргэлж дэмжиж ажиллаж байна.
Орон нутгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд, тэдний хүсэлтэд тулгуурлан, туулах чадвар сайтай 151 автомашинаар сум, хорооны эрүүл мэндийн төвүүдийг хангахад улсын төсвөөс 4,2 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Энэ нь иргэдийнхээ хамгийн үнэтэй зүйл болох эрүүл мэндэд нь Засгийн газраас анхаарал хандуулж байгаагийн нэг илэрхийлэл юм”. МУ-ын Засгийн газар цаашдаа ч эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хүний болон санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, зөв хуваарилах, зөв зарцуулах асуудалд онцгой анхаарч ажиллах болно” хэмээн тэрээр хэллээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: “Яаралтай тусламжийг хэдий чинээ богино хугацаанд үзүүлж чадна, төдий хэмжээнд эрсдэлийг бууруулж байдаг учраас түргэн тусламжийн автомашин хамгийн чухал үүрэгтэй.
Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн автомашиныг 151 суманд олголоо. Цаашид анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс багийн эмч нарт 500 гаруй мотоциклийг олгохоор шийдвэрлээд байна” гэв.
СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгоны ЭМТ-ийн дуудлагын жолооч н.Жаргалсайхан: Манай ӨЭМТ нь СХД-ийн газар нутгийн 80 хувийг хамарч, 12 мянга гаруй хүн амд хүрч, 80 км-ийн радиуст дуудлагад явдаг тул түргэний машин нэн шаардлагатай байлаа. Жилд бид дунджаар 2000 орчим дуудлагад явдаг. Манай нөхцөлд бол хэвтрийн хүн зөөх, осолд орсон хүнийг зөөх, даваа гүвээ давахад фургон хамгийн тохиромжтой байдаг.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлгийн жолооч Ц.Баатарчулуун:
Би байгууллагадаа 41 дэх жилдээ жолоочоор ажиллаж байна. Хөдөө орон нутагт уултай, хадтай маш их бартаатай замаар явдаг учраас фургон машин л хэрэгтэй байдаг. Машиндаа запас сэлбэг хийж, засаж янзалж явсаар 7 жилийн дараа шинэ машинтай болж байгаадаа баяртай байна.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
