Жил бүр зохион байгуулдаг бөөрний эмч, сувилагч нарын хамтарсан олон улсын хурлыг энэ жил “Бөөрний түүдгэнцэрийн үрэвслийн оношилгоо, эмчилгээ, сувилахуйн орчин үеийн чиг хандлага” гэсэн сэдвээр энэ сарын 26,27-ны өдрүүдэд ЭМЯ-ны хурлын танхимд зохион байгуулж байна.
Хурлын ерөнхий зохион байгуулагчаар УНТЭ, Солонгосын улсын Рафаэль ТББ, хамтран зохион байгуулагчаар Денкфармын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монфа трейд зэрэг байгууллагууд оролцож байна.
Энэхүү хуралдаанд нийслэл, хөдөө орон нутаг болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 250 гаруй эмч, сувилагч нар оролцож, манай улсад зонхилон тохиолдож буй бөөрний дутагдлын гол шалтгаан болох бөөрний түүдгэнцэрийн үрэвслийн эдийн шинжилгээ, эмчилгээний талаар эмгэг судлалын эмч нартай хамтран харилцан туршлага судалж байна.

Өнөөдрийн хуралдаанаар бөөрний нарийн мэргэжлийн сувилагч нар бөөрний дутагдалтай өвчтөний бөөр орлуулах эмчилгээний хүндрэлийн онолын мэдээлэл болон тохиолдлууд дээр хэлэлцүүлэг хийх юм байна.
Мөн энэ үеэр Солонгосын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн бөөрний эмч профессор болон бөөрний мэргэжлийн сувилагч нар өөрсдийн туршлагаас хуваалцаж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байна.
Дашрамд дурдахад Монгол улсад сувилахуйн чиглэлээр ОУ-ын хурлыг УНТЭ-ийн Бөөрний төвийн сувилахуйн баг тав дах удаагаа амжилттай зохион байгуулж байгаа юм байна. Сургалтын үр дүнд сувилагч нар хөгжилтэй орны туршлагаас суралцаж, мэргэжил дээшлүүлэх боломж бүрдсэн байна.



Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
