Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 08-09-ий өдрүүдэд “Урологийн дурангийн мэс заслийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар УНТЭ-ийн Урологи-Андрологийн эмч П.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
Манай улсад ганц байдаг Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан Олон улсын хурал зохион байгуулагдах гэж байна гэж байна. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Ойн хүрээнд “Урологийн дурангийн мэс заслийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 8,9-ий өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хийгдээд явж байна. Энэхүү хурлыг УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн эмч нар болон Урологи-Андрологийн эмч нарын нийгэмлэг хамтран зохион байгуулж байна. Бид хурлаараа Урологийн мэс заслын орчин үеийн чиг хандлага болсон “Бага хүрцэт” дурангийн мэс засал өндөр хөгжсөн орнуудаас эмч нарыг урин хамтран мэс засал хийж, тэдгээрийн туршлагаас суралцаж, өөрсдийн чадавхыг дээшлүүлж, шинэ технологийг нэвтрүүлэхийг зорьж байна.
Энэ удаагийн олон улсын хуралд хэдэн улсын зочид, төлөөлөгчид оролцох вэ?
Хуралд АНУ, Ирланд, БНСУ, БНХАУ зэрэг орны энэ салбарын тэргүүлэгч профессорууд оролцоно. Энэ удаагийн хурал 2 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт эдгээр орны бөөрний мэс заслын эмч нар Урологийн шинэ дэвшлийг харуулсан 4 төрлийн мэс заслыг гардан хийх юм. Уг мэс заслыг бид хурлын эхний өдөр буюу 9 дүгээр сарын 8-ны өдөр УНТЭ-ийн мэс заслын өрөөнөөс хуралд оролцож буй эмч, төлөөлөгчдөд шууд дамжуулан үзүүлнэ. Эдгээр мэс заслыг хийх арга техник, үе шатууд дэвшилтэт технологийг үзүүлэхэд сургалтын гол зорилго оршино.
Хурлын хоёр дахь өдөр олон улсын хурал зохион байгуулж, гадаадын 9 профессорын шилдэг илтгэлүүд Чингис зочид буудлын хурлын зааланд хэлэлцэгдэнэ. Мөн энэ үеэр манай улсын эмнэлгүүдэд Урологийн дурангийн мэс засал хэрхэн хийгддэг, тэдгээрийн үр дүн, гарч буй хүндрэлүүд, түүнээс гарах цаашдын арга замууд зэрэг сэдвүүдээр судалгаанд үндэслэгдсэн илтгэлүүд хэлэлцүүлэгдэнэ. Ингэснээр бид олон улсад ямар түвшинд явж байна вэ гэдгийг дүгнэх томоохон боломж бий болж байгаа юм.
Мэс заслын шууд дамжуулалтыг хуралд оролцогчдоос гадна бусад хүмүүс нээлттэй байдлаар үзэж болох уу?
Хуралд Монгол улсад Урологи-Андрологийн салбарт ажиллаж байгаа 60–аад эмч, мэргэжилтнүүд болон эмнэлгийн байгууллагууд оролцоно. Тус хурлыг сонирхож байгаа бүхий л хүмүүст нээлттэй. Энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжлага, мэдээ, мэдээлэл бэлтгэх бүрэн боломжтой.
Шууд дамжуулах мэс заслын үеэр оролцогчид мэс заслын эмч нараас асуулт асууж, харилцаж болох уу?
Болно. Энэ удаагийн хурлын гол онцлог нь шууд дамжуулалтаар мэс заслын өрөөнд хийгдэж буй 4 дурангийн мэс заслыг УНТЭ-ийн хурлын заал болох 300 метр зайд дүрс болон дууны дамжуулалтаар бүрэн дамжуулна. Түүнчлэн мэс засал хийж буй эмчээс хуралд оролцогчид хүссэн асуултаа асуух дууны дамжуулалтыг хийх юм. Ингэснээр дадлага болоод онолын мэдлэг хосолсон гадаад улсад дор хаяж нэг сарын хугацаанд сурч байж олж авах хэмжээний мэдлэгийг энэхүү хурлаар олж авах боломжийг бүрдүүлж байна.
Дурангийн мэс заслыг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хийх вэ?
Мэс заслыг гардан хийх эмч нэг, туслах эмч хоёр, мэдээгүйжүүлгийн эмч, сувилахуйн багийнхан гэсэн бүрэлдэхүүнтэй хийнэ.
Өнөөдрийн байдлаар манай улсад хэвлийн хүрцээр бөөрөнд хийх дурангийн мэс засал хэдэн удаа хийгдсэн бэ?
Нийтдээ 38 удаагийн дурангийн мэс засал хийсэн. Үүнээс бөөрний уйланхай авах 21, нөхөн сэргээх 8, донор бөөрийг бэлтгэж авах 4, бөөр бүтнээр нь авах 1 мэс заслыг тус тус хийсэн байна.
Манай улсад хэвлийн дурангийн мэс засал хийхэд хүндрэлтэй зүйл юу байдаг вэ?
Орчин үеийн дурангийн мэс засал хийхэд цаг үеэ дагаад технологийн шинэ багаж тоног төхөөрөмжүүд зайлшгүй шаардлагатай байдаг. Манай улсад хэвлийн дурангийн үндсэн суурь багаж тоног төхөөрөмжүүд байдаг.Нэмэлтээр тухайн өвчнийг эмчлэхэд зориулагдсан эмнэлэгт harvonic зүсэгчийн аппарат байхгүй учраас гадаад эмч нар өөрсдөө авчраад аваад явдаг. Гаднаас тоног төхөөрөмж оруулж ирэхэд зөвшөөрөл, лиценз зэрэг асуудлууд нэлээд байдаг.
Урологи, андрологи гэдгийг иргэдэд ойлгогдохоор хамгийн энгийнээр тайлбарлавал…
Бие махбодийн шээс-бэлгийн замын эрхтэн систем гэж байдаг. Үүнд бөөр, шээлгүүр, давсаг, түрүү булчирхай зэрэг эрхтэнүүд ордог. Энэ эрхтэнүүдэд тохиолддог мэс заслын эмчилгээ шаардагддаг өвчлөлүүдийг судалж эмчлэх, оношлох анагаах ухааны цогц үйл ажиллагааны салбарыг Урологи гэдэг. Урологийн салбарыг дагалдаад эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн мэс заслын эмгэгийг судалж шинжилдэг салбарыг Андрологи гэж хэлж болно. Андрологийн эмч нь Урологийн салбарыг судалсан, энэ чиглэлийн мэдлэгтэй байх шаардлагатай.
Мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны ажилд, зохион байгуулж буй хуралд нь өндөр амжилт хүсэе.
Баярлалаа.

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
