Цаг зав багатай өнөө үед эзэгтэй нарын ажлыг хялбарчилсан эрүүл ахуйн шаардлага хангасан, энгийн органик эко бүтээгдэхүүн Монголд бий болжээ. Энэ бол “khusug foods trailer” компанийн нэр дор үйлдвэрлэж байгаа “Шинэ эрдэнэ” хүнсний үйлдвэрээс үйлдвэрлэн гаргаж буй Төмсний нухаш юмаа. Ингээд тус хүнсний үйлдвэрийн менежер А.Одгэрэлтэй ярилцлаа.
-Монголд анх удаа төмсний нухаш үйлдвэрлэх, энэ төрлийн бүтээгдэхүүнийг хийх санаа хэзээ хаанаас төрсөн бэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
-Манай компани энэ оны дөрөвдүгээр сард “khusug foods trailer” компани нэрийн дор “Шинэ эрдэнэ” хүнсний үйлдвэр нь төмс, хүнсний ногоогоор Монголдоо анх удаа төмсний нухаш үйлдвэрлэж эхэллээ.
Учир нь гадуур худалдаанд гардаг төмсний нухаш нь нунтаг хэлбэрээр импортоор орж ирдэг. Энэ нь хэрэглэхэд органик амт байхгүй, химийн орлуулагч бодис ихтэй бүтээгдэхүүн байдаг. Тиймээс импортын энэхүү барааг орлуулах үндэсний шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа эндээс эхлэлтэй.
Бидэнд асар их боломж бололцоо байхад заавал яагаад химийн орлуулагч бодистой ийм бүтээгдэхүүн хэрэглэх ёстой юм бэ гэж хамгийн түрүүнд бодсон. Бидэнд асар их нөөц бололцоо, боломж байгааг илүүтэй харсан гэхэд болно. Түүнчлэн цаг зав багатай хүмүүсийн цагийг хэмнэх зорилгоор, байгалийн органик бүтээгдэхүүнийг хэрэглэгч нартаа хүргэх байдлаар төмсний нухаш буюу хоолны хачирыг үйлдвэрлэж, худалдаанд гаргаад байна. Түүнчлэн энэ төрлийн бүтээгдэхүүн Монголд байхгүй анхдагч гэдгээрээ илүү онцлогтой.
-Хааяа нэг гэрийн нөхцөлд төмсний нухаш хийхээр цаг зав их ордог. Хэрэглэхэд хялбар бэлэн бүтээгдэхүүн бий болсон гэхээр ихэд саашаалтай хандаж байна?
-Гэртээ хийж иддэг хүмүүс мэдэх байх. Хийгээд таваганд 2-3 цаг болгоход л гашилсан байдаг. Идэвхтэй органик нэгдлүүд нь хурдан исэлдэж урвалд ордог. Иймээс үйлдвэрлэлээ эхлэхэд цаг хугацаа их зарцуулсан төдийгүй судалгааг хүртэл хангалттай төвшинд хийсний үр дүнд энэхүү бүтээгдэхүүнээ бэлэн болгож, худалдаанд гаргасан байгаа.
-Бүтээгдэхүүн маань хаагуур борлуулагдаж байна вэ?
-Бүх сүлжээ дэлгүүр болон сүпермаркетууд жижиг дэлгүүрүүдээр худалдаанд гарч байгаа.
-Нийтдээ хэдэн амталгаат бүтээгдэхүүн байгаа вэ?
-Энгийн амталгаатай, сармистай, карритай гэсэн гурван амталгаат байдлаар худалдаанд нэвтрүүлээд байна. Энэхүү төмсний нухашийг найман настай балчираас наян настай буурай хүртэл хэрэглэх боломжтой. Төмсөн дахь шим тэжээлийг алдагдуулахгүй технологиор, элдэв химийн найрлагагүй органик бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаад байна.
Төмс нь монголчуудын хүнсний голлох нэрийн бүтээгдэхүүн болж явдаг. Төмс хүнсний ногоо гэж монголчууд маань хэлдэг. Арван минутын дотор бэлэн халуун нухашийг хоолны хачир болгоод хэрэглэх боломжтой боллоо. Ихэвчлэн европ хоолны хачир болгож хэрэглэдэг. Мөн зөөлөн төрлийнх учраас хүүхэд хөгшид,ходоод гэдэсний өвчтэй хүмүүсд нэн тохиромжтой хүнс юм.
-Үнийн хувьд танилцуулахгүй юу?
-Зах зээлд 2899 төгрөгөөр худалдаанд гаргаж байна.
-Хэрэглэх зааврын талаар мэдээлэл өгөөч?
-Богино долгионы зууханд 10 минут халааж болно. Мөн жигнээд халааж болно. Ер нь өөрт амархан байдлаар буцламгай халуун болгож сайтар хутгаж хэрэглэнэ. Өглөө гараад орой орж ирдэг завгүй гэр бүл элдэв химийн найрлагагүй эрүүл ахуйн шаардлага хангасан болохоор бага насны болон нярай хүүхдэд ч хоолны нэмэлт тэжээл хэлбэрээр өгч болно.
-Түүхий эдээ хаанаас татдаг вэ?
-Түүхий эд Жаргалант, Сэлэнгийн монгол шар төмсөөр бүтээгдэхүүнээ хийж байна. Химийн бордоо хэрэглэгдэггүй монгол шар төмсийг сонгож, тариаланчдаа дэмжих зорилгоор түүхий эдээ авдаг.
-Ярилцсанд баярлалаа.



Б.Төгөлдөр

Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
