Монголчууд солонгос хоолны амтанд оржээ. Үүнийг далимдуулан “нүд улаан,мөнгө цагаан” гэсэн уриатай хоолны газрууд олшрох янзтай. Баянгол дүүргийн нутаг 3 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг солонгос эзэнтэй гэх Ким Баб Чон Гуг гэх хоолны газар бохир заваан гэсэн тодотголтой болжээ. Олон хөлийн газарт байрладаг болохоор тэнд хүн тасарна гэж үгүй. Хэдийд ч орсон дүүрэн үйлчлүүлэгчтэй байдаг газрын нэг нь Ким Баб Чон Гуг. Ямагт хүн ихтэй болохоор орлого сайтай. Орлого сайтай болохоор өнөөгийн үйлчилгээнд мөрддөг “үйлчлүүлэгч бол хаан” гэдэг шударга зарчим солонгос хоолны газрынханд падлийгүй. Үйлчлэгч нар цатгалан өт шиг арай ядан хөдөлнө. Хоол захиалчихаад хийх байх юмаа олж ядан утсаа “маажиж” суугаа хүмүүс тамираа тасартал хүлээх энүүхэнд. Хоолноос нь ялаа гарна. Хоол хийдэг гал тогооны хажууд бие засах газартай. Эндэхийн үйлчилгээ,цэвэрлэгээ нүд хуурсан арай л биш ээ. Үнэндээ бохир гэдэг үг ч гоёдоно. Хоол нь ил задгай байдаг болохоор хүмүүсийн шүлс үсэрч байгаа нь анзаарагдах нь сэтгэлд нэн таагүй.. Солонгос эзэн үүдэндээ тамхи татаад хээвнэг зогсох нь бас л онцгүй харагдана. Ер нь бид яагаад заавал бүдүүлэг үйлчилгээ,бохир орчинг сонгож мөнгө төлөх ёстой гэж. Нэгэнт мөнгөө төлж,цаг заваа зориулж байгаа юм чинь илүү соёлтой тав тухтайд нь орж үйлчлүүлье. Үүнийг хэлэхийн учир нь,
мэргэжлийн хяналтын байгууллага гэж байна уу гэж асууж байгаа юм. Монгол хүнийг эрүүл цэвэр орчинд эрүүл эко хүнс хэрэглүүлнэ,идүүлнэ, уулгана гэдэг шаардлага тавих төрийн хяналттын байцаагч нар Баб Чон Гуг гуайн хаагуур яваад байна вэ. Олон салбартай сүлжээ хоолны газарт зөвшөөрөл өгсөн эрх мэдэлтэн байвал энэ газарт даруй саатаад үзнэ үү.
Н.Дөл


Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан

Солонгос хоолыг зөвхөн солонгос хүн хийнэ гэсэн хууль хаана байна?
Манайхан өөрсдөө олон үндэстний хоол хийж чаддаг. Тэрүүгээрээ дагнаад л ажиллуулчих хэрэгтэй. Ийм гадны хөрөнгө оруулалт гэж юу байхав.
Minii tanidag hun solongos hoolnii gazar ajillad zahurluud ni daam garsan bdg gene gehdee nogoo talaas tanai tatbar onsor mongol hunii tsaling osgoh arga bhgui gej bsn monfold mongo bbal buhniig sniiddeg gej zagnadag gesen
horoollin kimbabchongugt 00-d n joom hurtel ybj bsn shvde burhan min gj
vnxeer zawaar dan shawjnii xor tsatsna iim l ym bid udej uuj bn shdee xoolnii amt tiim ch muu bish tiim ch sn bish gexdee ajilchid bol vnxeer zalxuu xodolj yadsan xvmvvs estoo baliar
Yg vnen vneheer zabaan gazar burhan min gj hariutslaga tootsoj hyanalt shalgalt tabih heregtei shdee
Thh ystoi zawaan gazar arga hemjee awaasai
Neeree aygui bohir orchind hooloo hiigeed mongolchuud yaadgii gesen shig bdgiin bnle