Маргааш багш нар ажил хаяхаар зориг шулуудсанаа зарлав. Амьжиргаа нь өдрөөс өдөрт дордож, ирээдүй үеийнхнийг эрдэм мэдлэг рүү хөтөлж байгаа мянга мянган багш нарын тэвчээр барагджээ. Өчигдөрхөн Төрийн банкны захирлууд сард хэдэн арван саяын цалин авдаг тухай хэвлэлээр зарласан. Гэтэл багш нар сард 500-700-хан мянган төгрөгийн цалингаар мөчиг тачигхан амьдарч байна. Энэ бол Монгол Улсад баян нь хагартлаа баяжиж, ядуу нь хоногийн хоолоо чадан ядан аргацааж байгаагийн үнэн дүр билээ.
Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, жилд 216 сая төгрөг авч байна. Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн сарын цалин 15 сая, жилд 180 сая төгрөг, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая, жилд 144 сая төгрөг гээд хөвөрч өгнө дөө. Түүнчлэн сард 8-12 сая төгрөгийн цалин авдаг 3 орлогч захирал бий. Тэдний дор дахиад 7 захирал ажиллана. 7 захирлын удирдлагаар ажилладаг 15 газар байх бөгөөд бүгд захирлуудтай. Тэд нарын цалин бас л хэдэн саяар тоологдоно. Гэтэл Д.Баярсайхан захирал телевизийн дэлгэц рүү малийтал харж байгаад “Би тийм их цалин авдаггүй шүү. Хэрэв тийм ихийг өгдөг,авдаг бол сайхан л байна” гэж гомдонгуй мэдэгдэв.. Тэгээд яг хэдийг авдаг юм бэ гэдгээ хэлэхдээ “10 саяыг авдаг” гэх. Энэ хүнд ичих булчирхай байна уу. 10 саяын цалинг их биш гэж чамлаад 18 саяыг өгвөл авна гэнээ. Яасан цаддаггүй шуналын сэтгэл вэ. Түүний сард авч байгаа цалинг бага ангийн багш 4 жил, 20 гаруй жил ажилласан ахмад багш 2-3 жил махийтлаа зүтгэж байж авна. Энэ хүн юу ярьж байгаагаа мэдэж байгаа болов уу.
Монгол Улсад хөдөлмөрийн үнэлэмж алга. Төрийн гэх тодотголтой банк, агентлаг, улсын үйлдвэрийн газар,шүүх,прокурор,гааль болон авлигатай тэмцэгчид гээд цалинг хэдэн арван саяар халаасалдаг албан тушаалтнууд байна. Гэтэл багш,эмч,онцгой,цэрэг,цагдаа гээд амсуурга төдийхнөөр амьдардаг хүмүүс байна. Тэд нарыг “Шаарлагдсан хүмүүс” гэх зохиолын гол баатар гэлтэй. Хөөрхий дөө,шоовдор хүмүүс эх орны ирээдүйг бүтээлцэж, эрүүл мэндийг сахин хамгаалж,гал усны гашуун зовлонтой улаан гараараа тэмцэж байдаг. Харамсалтай.нь,тэдний хөдөлмөр үнэгүй,амь нас баталгаагүй. Хоолгүй хоносон багшийн цалин бага гэдгийг эрхэм дарга тоохгүй. Сөхөртлөө ажиллаж,тамираа тасартал зүтгэвч урамгүй нь хөөрхийлөлтэй. Ийм байхад ажил хаяхгүй,тэмцэхгүй гээд яах юм бэ. Шударга үнэний төлөө босч байгаа тэднийг буруутгах эрх хэний хэнбугайд ч байхгүй. Тэд 10 хэдэн саяын цалинтай банкны захиралтай барьцаагүй. Ядахдаа 1.5 сая төгрөг гар дээрээ тавьж үзье. Тэгвэл хоёр идэхгүй хоосон хонохгүй мөрөөрөө хүн шиг амьдарч болох нь гэж буй. Магадгүй, тэд цалин хөлсний алагчлал,санхүүгийн дарангуйллыг эсэргүүцэн тэмцэх их шуургыг зөгнөж байгаа салхич шувуунууд ч байж мэдэх.
Н.Дөл

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага

Turiin banknii talaar, zahiral Bayarsaihanii yos zuin talaar dalaitstai san bichjee
Өдөржин контортоо дэмий сууж оройдоо рестораноор гэрээ хийдэг банкны захирлуудын цалинг хасах л хэрэгтэй. Юу ч бүтээхгүй мөртлөө хүүгээр нь ханатлаа баяждаг улс.