Маргааш “Дэлхийн зүрхний өдөр”. Жил бүрийн 9 дүгээр сарын 29-нийг дэлхий нийтээрээ зүрхээ хайрлах өдөр болгон тэмдэглэдэгтэй холбогдуулан Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны эмч нар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.
Эмч нарын зөвлөж буйгаар,хүн бүр долоо хоногийн таван өдөр өдөрт 30 минут алхаж байх ёстой аж. Мөн шинэ, эрүүл хүнс хэрэглэж байхын ач тустайг онцлов. Хөгшин,залуу бүгдээрээ давсныхаа хэрэглээг багасган, өөх тосны хэмжээнд ч анхаарал хандуулж байх нь цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх болно гэдгийг зөвлөлөө. “Дэлхийн зүрхний өдөр”-т зориулан Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн яам, Монголын зүрхний холбоо хамтран “Эрүүл мэндийн өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
Хэрэв та 12-16 цагийн хооронд үргэлжлэх өдөрлөгт ирвэл эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой. Тэнд мэргэжлийн эмч нар үзлэг хийж, сургалт сурталчилгаа явуулна
Манай улсын хувьд нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болж байгааг эмч нар анхааруулаад гурван хүн тутмын нэг нь зүрхний өвчнөөр хорвоог орхиж байгааг сануулав.
Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины харвалтын 62, зүрхний цусан хангамж хомсдох өвчний 49 хувийг цусны даралт ихсэлт үүсгэдэг аж. Энэ нь засаж болох эрсдэлт хүчин зүйл бөгөөд давсны зохистой хэрэглээг баримталж, өдөр тутам идэвхтэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээ хаяж чадвал аюулыг холдуулах болно.
18-аас дээш насны хүн бүр өөрийн байх ёстой даралтыг мэдэж авах хэрэгтэй бөгөөд 40-өөс дээш насанд зовиуртай эсэхээс үл хамааран жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна. Зүрхний өдрийг тохиолдуулан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороололд байрлах ХААН банкны тооцооны төвд цусны даралт хэмжих булангийн нээлт болох юм. Хүмүүс голдээ өвдсөн хойноо эмнэлэгт ханддаг нь олонтаа. Тиймээс урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг онцлон ийм булан нээж байгаа аж.
Н.Дөл

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
