Залуухан бүсгүйчүүд тамхи баагиулан суух нь энд тэндгүй байх болж. Ер нь манай хацар гоо бүсгүйчүүд архи,пиво, тамхийг арай түлхүү сонирхоод байгаа нь алхам тутамд анзаарагдана. Тамхи хичнээн тансаг хайрцаг савтай, гоёмсог байлаа ч эмэгтэй хүнд гоёл болохгүй. Ямар сайндаа эрчүүд “Тамхи татдаг эмэгтэйг үнссэнээс үнсний сав долоосон нь дээр” гэж байхав дээ. Тамхичингуудын амнаас ханхийх таагүй үнэр эрэгтэй хүнд таалагдана гэж үү. Оросуудын хийсэн судалгаагаар гэр бүлийнхэн нь тамхичин айлын хүүхдүүд бараг 100 хувь тамхи сонирхдог гэнэ. Архичин гэр бүлд өссөн хүүхдүүд 16 нас хүрэлгүй амсдаг гэж уг судалгаа нотолжээ. Хүүхэд гээч амьтан аав,ээжийнхээ хийж буй үйлдлийг буруу ч бай зөв ч бай даган дуурайж,хар бага наснаасаа тархины санамждаа бичиж үлдээдэг тул хожим муу үйлдлийг нь илүү давтдаг аж. Хүухдээ муу зуршилгүй хүн болгоё гэвэл өөрсдөө зөв үлгэрлэ гэж судлаачид анхааруулжээ. Тамхины хэрэглээ анх Америкийн уугуул болох индианчуудын дунд үүссэн гэдэг. Нэгэн төрлийн ургамал бизэндэгийн навчийг эртний омгийнхон зажлан тайвширдаг байсан нь одоогийн тамхины эхлэл байжээ.
Өнөөгийн тамхины навчинд никотин, никомин,пиралидин,аммиак,азотын нэгдэл,нимбэгний болон хурган чихний хүчил үнс байдаг аж. Утаанаас нь давирхай,хүхрийн исэл,хар тугалга,кобальт,мөнгөн ус,синилийн хүчил зэрэг 500 гаруй хорт бодис ялгардаг. Тамхи шатаж эхлэхэд хорт бодисууд нь урвалд орж аюулт хавдар өвчин үүсгэх 40 гаруй бодис гаргадаг байна. Тамхины хор хүний эрхтэн системийг хордуулж гэмтээдэг. Зүрх судас,ходоод гэдэс, элэг,уушиг,бөөр давсаг, арьс салст гээд биеийн бүх хэсгийг өвчлүүлнэ.
Хүний зүрх минутад 60-70 удаа агшдаг байхад тамхи татахад 80-90 болж олшрон ачаалал нь нэмэгддэг: Зөвхөн нэг ширхэг янжуур татахад л артерийн даралт нэмэгдэн судасны цохилт 10-20-иор олширдог байна. Тамхины утааг сорсны дараа 10 секүндэд л хялгасан судасны цусны гүйдэл 15 сек орчим зогсдог. Өөрөөр хэлбэл цусан хангамжийг алдагдуулдаг. Мөн судас хатуурал болох ба үүнээс үүдэн эрт хөгшрөх, арьс үрчийх, цус багадах,уур уцаартай болох,ой тогтоолт муудах болон тархины бусад эмгэг өөрчлөлтийг үүсгэдгийг аль эрт судалж тогтоожээ.
Тамхины утаанд байдаг олон төрлийн хорт бодисууд нь биеийн дархлааг бууруулна
Үүнээс үүдэн хавдар үүснэ, хүндэрнэ. Тамхичид томуу, уушигны сүрьеэ,төвөнх,цагаан хоолой,гуурсан хоолойн үрэвслээр өвчлөх нь элбэг. Энэ мэтчилэн тамхины хор уршгийг тоочоод баршгүй. Гэтэл яагаад цэцэг цэврүү шиг охид, бүсгүйчүүд тамхи “хөхөж” зугаацна вэ. Өөр сонирхох юм алга уу. Хүүхдээ салхилуулж яваа ээж. машин жолоодож яваа бүсгүй тамхи татан “гангарах” нь дэндүү зохимжгүй харагддаг. Өөрсдийн эрүүл мэнд,үр хүүхдийнхээ ирээдүйг бодож тамхинаас татгалз,бүсгүйчүүд ээ. Монголын ирээдүй үеийнхнийг та нар төрүүлж,өсгөж,хүн болох зам руу нь газарчлан оруулж байгаагаа санагтун. Монголын ирээдүй эрүүл чийрэг,өвчин зовлонгүй өсч,эх орондоо бүтээн байгуулах эрч хүчтэй иргэд болон төлөвших ёстой. Тэгэхээр архи ууж,тамхи татах нь ээжийн үүрэгт ажил биш юм.
Н.Дөл

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

эмэгтэй чүүд тамхиар гоёх хамгийн мэдрэл.өөрсдийгөө мундаг гэж боддог байх үнэндээ дур гутмаар харагддаг шүү эмсүүд ээ