ЦССҮТ-өөс уламжлал болгон зохион байгуулдаг сар бүрийн 3–ны “Цусаа бэлэглэх өдөр” өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 3-нд тохиож байна. Энэ удаагийн ээлжит арга хэмжээг “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран зохион байгууллаа. Тус байгууллагын хувьд гуравдахь жилдээ 10 дугаар сарын 3-ны цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд оролцож байгаа юм. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр нээж үг хэлэхдээ “Сар бүрийн 3-нд тохиодог цусаа бэлэглэх өдрийн үйл ажиллагаа бэхжих хандлагатай байгаад бид бүхэн маш баяртай байна. Донорын сургалт, сурталчилгааны ажил дан ганц ЭМЯ, ЦССҮТ-ийн ажил биш олон нийтийн идэвх оролцоон дээр тулгуурладаг. Нэг хүн цусаа бэлэглэхэд 3 хүний амийг авардаг гээд бодохоор донор хүний ач гавьяаг эд мөнгөөр үнэлшгүй юм. Энд хүрэлцэн ирсэн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн удирдлагууд болон залуустаа чин сэтгэлээсээ баярлалаа” гэлээ.
“Улаанбаатар смарт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батзориг “Манай компани 2014 оноос эхлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ЦССҮТ-тэй хамтран ажиллаж байгаа. Бусдад тус дэм болох үүднээс цусаа бэлэглэх өдрийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Цус бэлэглэгч эрхэм та энэ цагийн чимээгүй баатар шүү” хэмээгээд хүмүүнлэгийн үйлстнүүдэд сайн сайхныг хүсэн ерөөв.
Энэхүү өдрийн хүрээнд 20 удаа цусаа бэлэглэсэн донор Т.Хараабаясгалан, Б.Буянтогтох, Б.Болор, Б.Баасанцэрэн нарт “Бахархал-20”, 10 удаа цусаа бэлэглэсэн донор М.Мөнхшүр, Ц.Цоггэрэл нарт “Бахархал-10” тэмдэг гардуулж, нийтийн тээврээр бүтэн сарын турш үнэгүй зорчих карт бэлэглэлээ. Мөн энэ өдөр цусаа бэлэглэсэн бүх донорыг U Money картаар урамшуулав.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
