Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд Нийслэлд албан байгууллага, хамт олны дунд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаал, өрх, иргэдийн дунд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 504 дүгээр захирамж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны А/55 тушаалын болзолт журмын дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах ажлыг 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд өнөөдөр зохион байгуулагдаа. Ёслолын ажиллагаанд НЗД-ын орлогч П.Баярхүү, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Эрүүл мэндийг дэмжигч шилдэг байгууллага, өрх, иргэний төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү“Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Улс, Нийслэлийн хэмжээнд хүн амыг эрүүл байлгах өвчлөхөөс сэргийлэх, иргэдийг эрүүл мэндээ сахин хамгаалахад чиглэгдсэн эрүүл мэндийн холбогдолтой үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч байгаагийн зэрэгцээ хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд ихээхэн анхаарч эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд иргэдийн болон салбаруудын оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, энэхүү үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулж байна.
Тухайлбал, Нийслэлчүүд бид “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого чиглэл”-ийг хэрэгжүүлэх талаар нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэж байгаагийн нэгээхэн хэсэг нь “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулан өргөмжлөх энэхүү ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ юм.
2003 оноос эхлэн энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэний үр дүнд 6-7 дахин өссөн байгаа нь манай нийслэлчүүдийн дунд эрүүл мэндээ дээдлэх талаар иргэдийн ухамсар дээшилж, эмчид биеэ даатгадаг сэтгэхүй тодорхой хэмжээнд өөрчлөгдсөнийг харуулж байгааг хэлэхэд талархууштай байна.
Цаашид ч энэ тоо улам өсөн нэмэгдэж, үйл ажиллагаа нь тэлж, нийслэлээрээ “Эрүүл мэндийг дээдлэгч хот” болтлоо өргөжинө гэдэгт найдаж байна. Эрүүл мэндийг дэмжих үйлсэд та бүхний оролцоо цаашид улам бүр идэвхжинэ гэдэгт итгэж байна” хэмээлээ.
“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар өөрийн байгууллагадаа эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, хамт олныхоо ажиллах, сурах орчныг сайжруулах талаар идэвхи, зүтгэл, санаачлага гарган, архи, тамхигүй хамт олон болсон зэрэг 34 үзүүлэлтийг хангасан 9 байгууллагыг шалгаруулсан байна.
Харин “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”-ийг хоёр бүлэг, 12 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн бөгөөд энэ жилийн хувьд 15 өрх шалгарсан бол “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-ийг болзол журамд заасны дагуу эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, аливаа хорт зуршлаас ангид байдаг гэх мэтчилэн 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэж 23 иргэнийг шалгаруулсан байна.
Ийнхүү 2017 оны байдлаар Нийслэлийн хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-97, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”-178, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-216 болж байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
