Байгалийн түүхийн музейг өмнө нь Төв музей гэдэг байсансан. Одоо харин уг музей үүд хаалгаа хаан үйл ажиллагаа нь зогсон ажин түжин оргичихожээ. Ханан дээрх ОУСДС-ийн сурталчилгааны баннерийг эс тооцвол амь амьсгал алга аа.
Сураг сонсох нь ээ, аль 2013 онд л МХЕГ-аас тус барилгыг ашиглах боломжгүй гэсэн шалтгаанаар акт бичин үйл ажиллагааг нь тодорхойгүй хугацаагаар зогсоосон гэнэ. Түүх сөхвөөс уг музей нь 1924 онд Богд Жавзандамба хааны хувийн цуглуулга дээр түшиглэн Үндэсний музей нэртэйгээр үүд хаалгаа нээсэн түүтэй. Дараа нь 1956 онд ордоны зүүн хойно байрлах энэ байранд төвхнөн Улсын Төв Музей нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 1992 оноос Байгалийн Түүхийн Музей нэртэйгээр ажиллаж байгаад 2013 онд ийнхүү үйл ажиллагаа нь түр зогссон юм байна. Энд би музейн үзвэрийн талаар бичих гэсэнгүй.
Харин энэхүү хагас зуунаас ч илүү насыг насалсан Төв Музейнхээ түүхэн барилгыг аварч үлдэх талаар судлан үзэж, Улаанбаатар хотын удирдлагууд Нийслэлийн Иргэдийг төлөөлөн суух эрхэм төлөөлөгчид анхааралдаа аваасай хэмээн үүнийг бичиж байна. Энэ асуудал зөвхөн Нийслэлийн иргэд бидний анхаарлын төвд байхаас гадна Монгол түмний минь үе үеийн түүхийг агуулсан гэдгээрээ энэ ард түмний өмч тул МУ-н Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ч анхаарч үзнэ буй за. Байшин барилгыг дураа хүрэхээр босгочихдог. Дургүйгээ хүрэхээр нураачихдаг ч юм биш.
Энэ барилгыг нурааж оронд нь 18 давхар шилэн байшин барина гэх юм. Нийслэлийн иргэд бидний нандин дурсамж, үүх түүхийг өгүүлсэн түүхэн дурсгалт барилга байшин хөшөө дурсгалуудаа бид аварч, авч үлдмээр байна. Нийслэл хотод минь өндөр шилэн байшин барилга хэрэгтэй байх л даа. Гэхдээ газар мундсан юм шиг яах гэж хотын төвдөө бөөр бөөрөнд нь наан шамбааралдуулна вэ? Хотынхоо зах хаяаг тэлэх хэрэгтэй баймаар.
Хуучин түүхэн байшин барилгуудаа юунд ад шоо үзэн нураах лүндэн буулгаж, хараглан шийдвэр гаргана вэ? Өнөөдөр тавилан нь тодорхой болж, газрын хөрснөөс арчигдах болсон, эсвэл тодорхойгүй байдал дунд дэн дун дээсэн дөрөөн дээр дэнжигнэх хичнээн түүхийн дурсгалт барилга байшин байгааг нягтлан үзэж, төрийн хамгаалалтанд авмаар байна. Байгалийн түүхийн музейн барилгыг газрын хөрснөөс арчихаар шийдсэн атлаа үүдийг нь манах хоёр арсланг нийслэлийн хамгаалалтанд авсан байдаг юм байна.
XIX зууны үед бүтээгдсэн хос чулуун арсланг Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын төрийн шар ордны шөргөн хашааны үүдэнд байсныг 1954 онд эрдэмтэн, газарзүйч О.Намнандорж тухайн үеийн Улсын түүхийн музейн үүдэнд буюу өнөөгийн Байгалийн түүхийн музейн үүдэнд шилжүүлэн байрлуулжээ. Энэхүү хос арсланг Богдын шар ордны хамгаалагч хэмээн үздэг байсан гэнэ. Шар ордон нь одоогийн Хүүхдийн урлан бүтээх төв болон IV дэлгүүрийн дунд оршин байжээ. Арслан байшин хоёр цаашдаа ч айлсан байх нь зохистой юм. Барилга байшин он цагуудыг элээх тусмаа түүхийн үнэт өв болдог. Яг одооноос бид байгаа барилга байшингуудаа хуучин муу гэж гололгүй, түүхэн талаас нь харж, аварч хойч үедээ өвлүүлэх оюуны бяртай ард түмэн баймаар байна.
Ганц энэ музейн барилга ч биш өөр олон олон барилга устаж алга болох хувь тавилангаа хүлээн элэгдэн нооройж, навсайсаар байна. Үндэснийхээ барилгын компаниудтайгаа төр нь зөвшилцөж, тэднийгээ хүлээн авч, хэлэлцэн зөвлөлдөх, хамтран ажиллах хэрэгцээ мөн ч их байна. Хамтын ажиллагааны харилцан уялдаагүй байдлыг нь гадны хөрөнгө оруулагчдад дулдуйдсан мэргэжлийн бус багууд эзэлчихсэн байна. Нэр хүнд нь унасан барилгын салбараа аврах гарц бол нөөц бололцоог дотоодоосоо эрэлхийлэх юм.
Хуучин барилгыг хүчитгэн шинэчлэх ажилд гаршиж байгаа, шинэ техник технологийг цаг тухайд нь оруулж ирж буй компаниудтайгаа хамтарч ажиллабал барилгын салбар хөл дээрээ босоход нэг алхам ойртоно доо. Төв музейн барилгыг нураагаад гадны компаниар 18 давхар шилэн харш бариулснаас хуучны түүхэн барилгаа тордож босговол бидэнд ашигтай. Тэр шилэн байшингаа хотын зах руу бариулал даа. Хүн амынхаа нягтаршилыг тэлэхэд нэг ч гэсэн дорвитой ажил хий л дээ. Хотын удирдлага аа.
Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар: Улаанбаатарт байгаа түүхийн дурсгалт барилгыг Засгийн газар хамгаалалтдаа авсан байдаг. Энэ нь ашиглаад, сэргээгээд аялал жуулчлалын брэнд болгоод явна гэсэн үг хараахан биш. Өнөөдрийн байдлаар дурсгалт барилгуудыг төрийн өмчийн байгууллагууд хариуцаж дотор нь гэрээгээр, түрээсээр үйл ажиллагаа явуулж байна. Тэд сэргээн засварлах, хамгаалах ажлыг хийгээгүй. Тиймээс ч сэргээн засварлах ажил маш их орхигдож байна.
Судалгаанаас харахад 100 гаруй барилгыг дахин хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэн байна. Энэ барилгуудыг авч үлдэх хэрэгтэй. Ашиглалтын шаардлага хангахгүй байна гэж буулгаад, оронд нь орчин үеийн барилга барих сонирхол манай нийгэмд давуу болсон. Тухайлбал, Байгалийн түүхийн музей байна. Гэтэл үүнийг шинэ барилга болгочихвол түүх агуулахаа байна. Иймэрхүү асуудлыг бид цэгцэлж өв соёлоо хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх гэсэн зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй.” гэсэн юм.
Бид Төв Музейн нураагдах гэж буй барилгын асуудлаар “Бүрэн Трэйд Девелопмет” ХХК-ийн Захирал Т.Болорбатаас тодруулга авсан юм. Энэ компани нь сүүлийн жилүүдэд монголын барилгын салбарт тэсрэлт хийхээр шаргуу ажиллаж байгаа юм байна. Тэрээр хуучны барилгуудыг сэргээн засварлаж, хүчитгэх ажлыг бид хийдэг. Ямар ч хуучин барилга засал авахгүй байна гэж үгүй. Модон хийцтэй байсан ч засварлаж бат бөх болгон насыг нь олон арван жилээр уртасгах боломж бий. Байгалийн Түүхийн Музейн барилгын нурах аюулыг зогсоон засварлаж, анх баригдаж байснаас нь ч хэд дахин бат бөх болгох технологийг дэлхийн улс орнууд хэдийнээ хэрэглээд эхэлчихсэн. Бид ч яаж дутахав. Эхлүүлээд л зүтгэж л байна гэлээ. Тэдний санал болгож буй барилгын олон шинэ смарт технологиудын нэг нь B ARM. Хэрэглэхэд нэн хялбар. Цаасан обой шиг нааж хэрэглэдэг. Өөрийн жин нь нэн хөнгөн, 5 мм-ийн зузаантай хэдий ч ган хийцээс 5 дахин илүү бат бөх чанартай. Материал нь өөрөө хөнгөн жинтэй тул хүнд техник хэрэгсэл, машин механизм ашиглах шаардлагагүй. Зураг төслийн ажил, угсралтын явцад алдаа гарсныг хялбархаан засаж, залруулах боломжтой. Бүтээцийн өөрийн хүндийн жин нэмэгдэхгүй ч бат бөх чанар нь зүйрлэшгүй их болдог. B ARM нь зэв болон өөр эрсдэлүүдэд өртөхгүй. Өрөө тасалгааны ашигтай талбайг нь өчүүхэн ч багасахгүй. 75-с дээш жилийн баталгаатай. Уламжлалт технологитой харьцуулахад цөөн хүн ажиллуулах давуу талтай. Бага зардлаар богино цаг хугацаанд хуучин барилгыг шинэ барилгын түвшинд хүргэн засварлах гайхамшигтай смарт технологи юм байна. B ARM технологиор төрийн ордны зүүн талд байрлах төв хэвлэх үйлдвэрийн аль 1929 онд ашиглалтанд орсон тэр л хуучин барилгын нураагдаж эхэлсэн байсан туурийг хүчитгээд хуучин хэв загвар, зураг төслөөр нь шинэчлэн засварлаж байгаа юм байна.
Төрийн мэдэлд байхад нь нураах устгах ёстой гэж хэвлэлээр мөн ч их шуугисансан. Харин хувьд очихоор нь туурь балгас болсон байсан ч өөд нь татаад шил толь болгодог нь ойлгохуйяа нэн бэрх юм. Цаашид бид Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт байгаа түүхийн дурсгалт барилга байшингуудын талаар сурвалжлан хүргэх хэрэгтэй гэж бодлоо. Бидний мэдэх хийгээд мэдэхгүй хичнээн олон түүхийн дурсгалууд хүйтэн сэтгэлтэний харалган бодлогоор үгүй болж байгааг бид мэдэх эрхтэй. Бас хамгаалан тэмцэх ч эрхтэй.
Ш.Амаржаргал


“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
