Байр орон сууцанд үүрэлсэн хөгц мөөгөнцөрийн хор хөнөөлийн талаар хэд хоногийн өмнө бичлээ. Олон айл өрхүүд ийм асуудал дунд амьдарч байгаа харагдсан. Хөгц мөөгөнцөр юунаас болж байр орон сууцанд нь үүсээд буйг мэддэг хүн олон юм билээ. Харин ямар арга замаар хөгц мөөгөнцөрийг нам дарж авахаа мэдэхгүй нь олон байв. Хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх арга зам хайж буй хүмүүсийн эрлийн замд нь бага ч болов тус нэмэр болохуйц мэдээлэл хүргэсэндээ баяртай байна. Энд миний бие өөрөө хөгц мөөгөнцөртэй тэмцсээр ирсэн хүнийхээ хувьд сүүлийн хэдэн жил ажигласан ажиглалтуудаасаа хуваалцах гэсэн юм.
Одоо миний амьдарч буй орон сууц дулаан алдагдал ихтэй бас агааржуулалт муутайн дээр ам бүл олон тул угаалга, усанд орох хүний тоогоор л чийг хурган хургасаар хөгц мөөгөнцөр үүсэх нэн таатай орчин бий болсон. Хэдийгээр манайх агаар сайтай газар амьдардаг хэдий ч хүүхдүүдэд харшлын шинж чанартай хамар хоолой барьсан ханиад түгээмэл илэрч байв.
Мөн ам нь байнга шахуу үрэвсэж, жаахан хүүхдийн амны гэмтэл шиг эмзэгшил их тохиолддог байлаа. Дээр нь арьс нь хуурайшин загатнаж, гүвдрүү үүсч арьсны эмчийн үүдээр эргэлдэх бас нэг ажил нэмэгдсэн. Энэ хугацаанд хүүхдүүдийнхээ бие дээр илэрч байсан өвчний шинж тэмдгийг л хараад байснаас амьдарч буй орчин тойрон, орон гэрээ харж, шинжих ухаан байсангүй. Одоо эргээд бодоход нөгөө гайт хөгц мөөгөнцөр ханын цаасны араар л сэм ургаж байсан юм билээ. Шинэ байранд нүүж ороод хоёр жил болсны дараа ханын цаас нь хөндийрөн харлаж ховхорч байгааг анзаарсан. Тэгээд ханын цаасаа хуулаад үзсэн чинь хар саарал мөөгөнцөр битүү шавсан байсан. Тэгээд л тэмцлээ эхэлсэн.
Алимны цуу шүрших, угаах, хусах, замаскдах шавардах, эмульсдэх, хурц үнэртэй будаг түрхэх гээд бүх л арга чаргаа хэрэглээд барсан. Анх фэйсбүүкээр шингэн дулаалгын будаг Актермын тухай мэдээлэл аваад ингэж тэмцэж байхад арилаагүй хөгц мөөгөнцөр будаг түрхээд арилна гэж юу байдгийн гэж их таагүй хүлээж авсан. Мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөөд байраа гадна талаас нь хөөсөнцөрдүүлэх гээд шийдчихсэн байсан. Бага багаар мэдээлэл авсаар сүүлдээ өөрөө сонирхон судалж эхэлснээр Актерм брэндийн шингэн дулаалгын будгийн фэн болсон доо. Миний ойлгож байгаагаар хэрэглэх арга нь будаг шиг түрхэж хэрэглэдэг болохоор нь л будаг гэж нэрлэсэн юм байна гэж дүгнэсэн. Харин будаг шиг түрхсэний дараа тухайн гадаргуу дээр цоо шинэ керамик давхарга үүсээд гаднаас нэвтрэх чийг, сийгэлтийг л дотогш нэвтрүүлэхгүй болчихож байгаа юм билээ.
Актермийг сийгэлттэй хананы хэсэг газар түрхээд керамкик давхарга үүсгэсэнээ Бүрэн Трэйд Девелопмент ХХК-ийн ажилтан анх надад танилцуулж байсан юм. Ханын бусад хэсэг гараар дарж үзэхэд хүйтэн жиндүү байсан боловч Актерм түрхсэн хэсэг газар нь бүлээн оргих мэт мэдрэмж төрүүлж байв. Энэ будаг өөрөөсөө дулаан ялгаруулдаг юм уу? гэж асуухад минь гадна орчноос нэвтэрч байгаа хүйтэн агаар, чийг энэ будагны цаана хязгаарлагдаж байгаа учир танд бүлээн оргих мэдрэмж төрж байгаа юм. Ер нь бол барилгын хана анх баригдахдаа яг ийм стандартаар баригдсан байх ёстой. Тэгвэл бид дулаан алдагдал, сийгэлт, хөгц мөөгөнцөр гэж толгой өвдөхгүй шүү дээ гэв. Энд би байр сонголтон дээрээ бас нэг том эндүүрэлд орсон байснаа та нартайгаа хуваалцая. Би их хуучинсаг хүн.
Байр сонгохдоо дандаа хуучны 64-н ханатай, тоосгон байр гэж их таашаан авдаг байсан. Одоо манай байр ч яг л тийм стандартын байр л даа. Тэгээд л хөгц мөөгөнцөрт бариулаад гайхаш тасраад байхдаа мэргэжлийн хүмүүстэй барилгын талаар яриа өрнүүлж байгаад сүүлийн жилүүдэд баригдаж байгаа 64-н хана “хулхи” болсон. Тоосгоо өрөхдөө материалаа хэмнээд дунд нь шаваргүй өрж байгаад хоёр талаар нь шавардчихдаг болсон тухай олж мэдсэн юм. Бас тоосгон хана олон жилийн эдэлгээний явцад дулаалгын материал нь элэгдэж хоргодоод хөндий, нүх сүв ихтэй болдог гэдгийг мэдээд их гайхсан. Тэгээд л барилгын сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологи монголын барилгын салбарт нэвтэрсэн эсэхийг ихэд сониучирхан судалж байгаад өч төчнөөн шинэ смарт технологиуд оруулж ирээд хэрэглээд үр дүнгээ үзээд явж буйг олж мэдсэн. Олон түмэнтэйгээ хуваалцах гэж бодсоноо ч хэрэгжүүлж байгаа минь энэ. Шинэ смарт технологиудыг ч БХБ-ын яам барилгын норм нормативдаа тусган барилга угсралт үйлдвэрлэлийн явцад өндөр шаардлага тавьж ажиллах хэрэгтэй.
Өндөр үнэ хөлс төлж авсан байрандаа үргэлжлүүлэн өвчин тусч амьдармааргүй байна аа. Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүдийн дунд мөөгөнцөртөх өвчин ихэд тархаад буй. Энэ өвчин бяцхан хөвгүүдэд ч илэрч байгааг эмч мэргэжилтэнүүд мэдээлж байгаа. Арав гаруй жилийн өмнө л анх нэг эмэгтэйгээс мөөгөнцөртөх өвчний тухай сонсч билээ би. Тэр үед миний хувьд энэ өвчний талаар тодорхой ойлголт байгаагүй юмдаг. Гэтэл одоо жирэмсэн болсон бол мөөгөнцөртөх нь зүй гэж хэлдэг эмч нартай болжээ. Тэгээд л жирэмсэн ээжүүд толгой дараалан мөөгөнцөрийн эсрэг эм ууж байна.
Энэ нь Монгол улсын маань айл өрхүүдийн олонх нь хөгц мөөгөнцөртэй гэр оронд амьдарч, ажлын байр нь ч асуудалтай юм болов уу гэхээр л харагдах юм. Нэгэнт дулаан алдагдал, агааржуулалт муу, чийг их хурсан байранд хөгц мөөгөнцөр үүсэх нь тодорхой юм. Хөгц мөөгөнцөрийн далд хор хөнөөл нь алгуурханаар хүний биеийг хордуулан хордуулсаар эцэст нь хорт хавдараар өвчилүүлдэг гэдгийг бид хэдийнээ мэдсэн.
Хэрэв та нийтийн эзэмшлийн олон сууцанд амьдардаг бол байраараа орцныхонтойгоо бүр СӨХ-ийн хамт олонтойгоо энэхүү хор хөнөөлийн эсрэг тэмцэх нь зүйтэй. Ялангуяа хуучны гэгдсэн орон сууцууд бүр суурийн давхар, орц хонгилд нь хөгц мөөгөнцөр үүрэлсэн байдаг. Үүнийгээ урсгал засвараар будаад өнгөрдөг. Хэсэг хугацааны дараа дахиад л бий болчихдог. Нүдэнд харагдахгүй болсон ч агаарт үүссэн хор хөнөөл нь оршсоор хордуулсаар байдаг гэдгийг мартаж болохгүй. Үүнийг л оршин суугчид зүгээр хараад өнгөрөхгүй өөрсдийнхөө эрүүл амьдрах орчин, үр хүүхдүүд болон өөрсдийн эрүүл мэндийн төлөө алхам хийх нь зүйтэй. Ш.Амаржаргал






2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
