Гадаад улсад эмчилгээнд хамрагдсан иргэдийн сүүлийн 2 жилийн судалгаанаас харахад эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шалтгааны улмаас нийт 198 иргэн гадаад улсад эмчилгээнд хамрагдан, 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөгийг зарцуулсан байна. Дээр гурван өвчний улмаас эмчилгээнд хамрагдсан иргэд нийт эмчилгээнд хамрагдсан иргэдийн 71,2%-ийг эзэлж, нийт гадаад улсад эмчилгээнд гарсан мөнгөний 68,9%-ийг эзэлж байна.
Иймд гадаад улсад эмчлүүлж байсан 39 төрлийн өвчнөөс доорхи 7 өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо. Үүнд :
- Гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал,
- Дунд тархи багана бүтцийн байрлалтай мальформац,
- Зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци,
- Улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн фистул,
- Ходоод гэдэсний хавдрын үеийн хими эмчилгээ
- Түлэгдлийн улмаас үүссэн талбай ихтэй сорвийн эмчилгээ,
- Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжил болон эрэгтэйчүүдийн үрийн сувгийн эмгэгээс үүдсэн үргүйдлийн эмчилгээ багтаж байна
.jpg)
Тодруулбал, мэдрэлийн мэс заслын 2, зүрхний мэс заслын 1, хавдрын 2, гэмтлийн 1, үргүйдлийн 2 өвчнийг эх орондоо эмчилдэг болсон. 2016 оны 7 дугаар сараас хойш Зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци эмчилгээг давхардсан тоогоор 100 гаруй хүн, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг 414 хүн эх орондоо хийлгэсэн байна. Зүрхний хэм алдалтын эмчилгээг зүүн өмнөд Азийн орнуудад 8000-20000 ам доллар, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг доод тал нь 50000 доллар төлдөг. Энэ нь зөвхөн эмчилгээний зардал юм. Үүн дээр хамт яваа хүний онгоц, хоол унаа, амьдралын зардал нэмэгддэг. Ингэж бодохоор гадаадад эмчилгээ хийлгэх нь иргэнд маш их санхүүгийн хүндрэл үүсгэдэг нь харагдаж байна. Уг эмчилгээг эх орондоо хийдэг болсноор зүрхний хэм алдалтын үеийн абляци эмчилгээний зардлаас 10-13 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөн иргэн 5-6 сая төгрөг төгрөгийг төлж, өндөр өртөгтэй мэс засал болох тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээний зардлаас дээд тал нь 60-70 сая, багадаа 8-10 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөн иргэн 10-3 сая төгрөг төлж эх орондоо эмчилгээнд хамрагдах бүрэн боломж бүрдлээ. Энэ мэтчилэн гадаадад эмчлэгдэж байсан 7 өвчнийг эх орондоо эмчилж байна. Дашрамд сонирхуулахад, зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн нийт иргэдийг явсан улсаар нь хувааж ангилж үзэхэд БНСУ-д 41.3%, БНЭУ-д 26.6%, БНХАУ-19% тус тус эмчилгээ хийлгэсэн байна.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
