Манай улсад хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал хурцаар яригдах болсон. Ялангуяа, бага насны хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийлэлд нэгэнт өртсөн хойно хэрхэн хамгаалах, ямар арга хэмжээ авах талаар нийгэмд дуулиан шуугиан үүсдэг. Тэгвэл хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь хүчирхийллийн талаар зөв ойлголт, мэдлэгтэй, биеэ хамгаалах ухамсар дадалтай болгож төлөвшүүлдэг олон улсын сайн туршлага бий.
Энэ туршлагыг нэвтрүүлэх зорилгоор Монголын эмэгтэйчүүдийн сан /МОНЭС/ ТББ Ананда сангийн түншлэгч Хаоран сангийн дэмжлэгээр “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих” төслийг БСШУСЯ-тай хамтран дөрвөн аймаг, нийслэлийн зарим дүүргийн 11 цэцэрлэгт туршилтаар хэрэгжүүлж эхлээд байна.
Төслийн хүрээнд цэцэрлэгийн багш нар болон 4-5 настай хүүхдүүд эцэг эхийн хамт сургалтад хамрагдаж, өөрийгөө хүчирхийллээс хамгаалах мэдлэг чадвартай болох юм. Мөн бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар олон нийт, хүүхэд, эцэг эх, багш нарын мэдлэг, ойлголт нэмэгдэж, нийгмийн эерэг тогтолцоо бүрдэх үр дүн хүлээж байна.
Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд зорилтот бүлгийн дунд суурь судалгаа явуулж, цэцэрлэгийн 4-5 настнуудын биеийн ба бэлгийн хүчирхийллийг таньж мэдэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бусдад мэдээлэх чадварыг нь үнэлсэн асуултууд асуужээ. Үр дүнг харвал 5 настнуудын 66.4 хувь нь, 4 настнуудын 51.1 хувь нь зөв хариулт сонгосон байна.
Харин эцэг эхчүүдээс “Таны хүүхэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэддэг үү?” гэсэн судалгааны асуултад нийт 145 эцэг эх хариулснаас 33.8 хувь нь “Миний хүүхэд энэ талаар мэдэхгүй”, 22.8 хувь нь “Миний хүүхэд мэднэ” гэж хариулсан бол 43.4 хувь нь “Сайн мэдэхгүй байна” гэжээ. Эдгээр хариултыг нэгтгэвэл эцэг эхчүүдийн 80 орчим хувь нь хүүхэдтэйгээ хүчирхийллийн талаар ярилцдаггүй болох нь харагдаж байгаа юм. Цэцэрлэгийн багш нарын хувьд ч 40 хүрэхгүй хувь нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн сэдвээр сургалтад хамрагдсан байсан нь энэ чиглэлийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага байгааг илтгэсэн байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үр дүнд нь бага насны хүүхдэд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдлэг олгох тогтолцоог сургуулийн өмнөх боловсролын байгууллагад бүрдүүлэхээр зорьж байгаа юм.
“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих” төсөл хэрэгжиж байгаа нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар цэцэрлэг дээр өнөөдөр /2017.11.23/ эцэг эх, багш нар, төсөл хэрэгжүүлэгчид сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус цэцэрлэгт хүүхдээ сургаж байгаа эцэг эхийн төлөөлөл Б.Онон “Бид хүүхэдтэйгээ хүчирхийллийн талаар тодорхой хэмжээнд ярилцдаг байсан ч үнэхээр хангалттай биш юм байна. Энэ төслийн хүрээнд сургалтад сууж, илүү нарийн ширийн зүйлийг мэдэж авлаа. Тухайлбал, хүүхдийнхээ дотоод сэтгэлийг илүү сайн таниж мэдэх, зөв арга барилаар харилцах, гэр бүлийн орчинд хүүхдэдээ хүчирийлэл, дарамтын талаар энгийн байдлаар зааж сургах олон шинэ хувилбарыг сурлаа” гэж ярив.
Төсөлд Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУБИС-ийн Боловсролын сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль, аймаг дүүргийн боловсрол, соёл урлагийн газрууд, “Хөөрхөн Зүрхнүүдийн аян”, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ ТББ, аймаг орон нутгийн эмэгтэйчүүдийн ТББ-ууд түншлэгчээр оролцож байна.
МОНЭС нь энэхүү төслөөс гадна хүчирхийлэлтэй тэмцэх нөлөөллийн олон үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг. Жишээ нь, “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг жил бүр зохион байгуулах санаачлагыг анх 1991 онд “Эмэгтэйчүүдийн Глобал Манлайлал” хүрээлэнгээс гаргаж байжээ. Тус аян нь Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг устгах олон улсын өдөр бөгөөд жил бүрийн 11-р сарын 25-наас эхлэн Олон улсын хүний эрхийн өдөр болох 12-р сарын 10-ны өдөр хүртэлх 16 хоногийн турш үргэлжилдэг юм. Монгол Улс 1997 оноос “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа.
МОНЭС энэхүү аяныг эх орондоо зохион байгуулан оролцож байна. Энэ жилийн аянд бага насны охид, хөвгүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах дээрх сургалтын загварыг боловсруулан цэцэрлэгийн хүүхдүүд, тэдний эцэг эх болон багш нарыг сургалтад хамруулж буй үйл ажиллагаагаараа оролцож байна.
Энэхүү тэмдэглэлт өдөр нь дэлхий нийтээрээ жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хүн амын мэдлэгийг нэмэгдүүлж, тухайн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулан, оролцоог сайжруулах замаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой байдаг. Энэ жилийн аян “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгая: Нэг ч хүнийг бүү орхи” уриатай.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу:
Монголын Эмэгтэйчүүдийн Сан/МОНЭС
Утас: 7711-9991, 96004010; info@mones.org.mn

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
