Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-д үйлчилгээний тусгай өрөөнүүд нээлээ. Тус сангаас хэрэгжүүлж буй төсөл нь Монгол Улсын нутагт амьдарч буй ХДХВ,ДОХ-ын халдвартай хүмүүс болон биеэ үнэлэгч,ижил хүйстэн буюу эрсдэлт бүлгийн хүн амд үзүүлэх бэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэж байгаа юм.
ХДХВ/ДОХ-той хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээ өгөх өрөөнуүүдэд үйлчлүүлэгчийн аюулгүй, тав тухтай байдлыг хангах, хувийн нууцыг хадгалсан орчинг бүрдүүлэх, мөн бэлгийн цөөнх эрчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг “Солонго” кабинетын орчин нөхцлийг сайжруулах зорилгоор уг өрөө, тасалгаанд иж бүрэн дотоод засал хийж, ариун цэврийн өрөөг тохижуулахад 20 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байна. Уг төслийг энэ оны наймдугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 3 хүртэл 100 хийж гүйцэтгэжээ.
Энэхүү арга хэмжээнд Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч, сувилагч, мэргэжилтнүүд оролцлоо. ХДХВ/ДОХ-той болон эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүд , халдвар тээж яваа хүмүүст үзүүлэх үйлчилгээг шинэ төвшинд гаргалаа гэж нээлтэд оролцсон хүмүүс дүгнэв.
Н.Дөл

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
