Өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Бог малын мялзан өвчний нөхцөл байдал” хэлэлцүүлэг болж байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор Монгол Улсад 61 сая толгой мал тоологдсоноос 53 сая нь бог мал /28 сая хонь, 25 сая ямаа/ байгаа аж. 2016 оны есдүгээр сард бог малын мялзан өвчин гарсан тул Засгийн газрын шийдвэрээр баруун бүсийн таван аймгийн 70 сумын 10,4 сая толгой бог малыг вакцинд хамруулсан.
Хэлэлцүүлгийн үеэр уг вакцины чанарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн /AU-PANVAC/ лабораторид шалгуулахад хангалттай сайн гэдгийг тогтоосныг мэдэгдэв. Харин вакцинжуулалтаас нэг сарын дараа нутгийн бөхөнгийн сүрэг мялзангаар өвчилж эхэлсэн бөгөөд 5000 орчим толгой бөхөн уг өвчний улмаас үхжээ. Ховд аймагт 20-30 орчим тооны янгир ямаа хорогдсон байна. Мялзангийн дэгдэлтийг илрүүлж, баталгаажуулснаас хойш Монгол Улсын Засгийн газраас Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр уг өвчний эпидемиологийн нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулжээ. Мялзангийн халдвар илэрч байгаа нь уг өвчний вирус амьтдын биед эргэлдсээр байгаа хэрэг гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байна.
Гурван өдөр үргэлжлэх тус хэлэлцүүлэг, уулзалтаар мялзан өвчний нөхцөл байдлыг хэлэлцэж, уг өвчинтэй тэмцэх, малыг эрүүлжүүлэх үйл ажиллагааг үнэлэх, үндэсний стратеги төлөвлөгөөг хэлэлцүүлэх, хамтарсан мэдэгдэл бэлтгэх, мал эмнэлгийн үйлчилгээг бэхжүүлэх, хандивлагч, түншүүдтэй хамтран ажиллах талаар зөвлөлдөх юм. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, БОАЖЯ, халдвар илэрсэн болон эрсдэлтэй аймгуудын малын эмч, байгаль орчны мэргэжилтнүүд, Олон улсын зэрлэг амьтныг хамгаалах байгууллага, НҮБ-ын ХХААБ, Пирбрайт институт, Их Британийн CIRAD, Францын CAHEC байгууллагын төлөөлөгчид,БНХАУ, Казахстан, ОХУ зэрэг ил залгаа улсын төлөөлөгчид оролцож байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
