Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээхээр хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байгаатай холбогдуулан Монголын “Эмнести Интернэшнл” байгууллага байр сууриа илэрхийллээ.
Цаазаар авах ялыг хэрэглэдэг улс орнууд жилээс жилд цөөрсөөр байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх санаачилга дэвшүүлж байгаад Монголын “Эмнести Интернэшнл” байгууллага гүнээ харамсаж байна хэмээн алабан бичигт онцолжээ.
“Монгол Улс 2012 оны гуравдугаар сард Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай 2-р Нэмэлт протоколд нэгдэн орсон. Уг протоколын 1 дүгээр зүйлээр Оролцогч улсаас цаазаар авах ял гүйцэтгэхийг хориглож, халахыг шаарддаг. Цаазаар авах ялыг сэргээхээр оролдох нь олон улсын хуулиар хүлээсэн үүргээ Монгол Улс шууд зөрчсөн хэрэг болох бөгөөд“2-р нэмэлт протоколын туйлын зорилго, зорилттой харш” үйлдэл юм. Гишүүн улсуудыг хүссэн үедээ протоколоос гарах, хүлээсэн үүргээсээ хэсэгчлэн чөлөөлөгдөхийг Нэмэлт протоколоор хориглосон.
Улс төрийн хүсэл зориг байвал хүний эрхийн гайхалтай өөрчлөлт хийж болох эерэг жишээг цаазаар авах ялыг халах Монгол Улсын замнал харуулсан. Гэтэл цаазаар авах ял нь хорих ялаас илүү гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэх үндэслэл, нотолгоо байхгүй атал Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх санаачилга гаргаж байгаа нь Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн амлалтаа зөрчин, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хамгаалах үүргээ умартсан хэрэг боллоо. Төр эрх мэдлээ ашиглан хүнийг цаазаар авч амьд явах эрхийг зөрчсөнөөр хүний бусад бүх эрхийн халдашгүй байдал алдагддаг. Төр хүчирхийллийн эсрэг дахин хүчирхийлэл үйлдэх ёсгүй.
Нийгмийн эмзэг хэсэг, ядуу хүмүүст эрүүгийн шүүн таслах ажиллагаа харилцан адилгүй үйлчилж,тэдэнд цаазаар авах ял түлхүү оноож байгааг судалгаа харуулдаг.
Олон нийтийн бухимдал дургуйцлийг төрүүлсэн хэрцгий гэмт хэргүүдийг бид ч бас жигшиж байна. Гэвч цаазаар авах ялыг халсан нь гэмт хэрэгтэнд ял завших боломжийг олгож буй хэрэг биш юм. Эмнести Интернэшнл гэмт хэрэгтнийг шударгаар шүүж, цаазаар авах ял хэрэглэхгүйгээр гэм буруутай үйлдэлд нь тохирсон ял шийтгэл хүлээлгэх ёстой гэж үздэг.
“Эмнести Интернэшнл” цаазаар авах ялыг бүх тохиолдолд буюу гэмт хэргийн мөн чанар, нөхцөл байдал, хувь хүний гэм буруутай эсэх, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг. Цаазаар авах ял нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний амьд явах эрхийг зөрчдөг бөгөөд туйлын хэрцгий, нэр төрийг доромжилсон хүнлэг бус ял шийтгэл юм.
Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хүний эрхийг хангах, хамгаалах амлалтаасаа ухрах ёсгүй” хэмээн хүний эрхийг дээдлэгч “Эмнести Интернэшнл” байгуулагынхан Монгол Улсын Ерөнхийлөгчид хандлаа.
Н.Дөл

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
