Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулдаг уламжлалтай. Одоог хүртэл эмчилгээний төгс аргыг нээн илрүүлж чадаагүй байгаа хорьдугаар зууны аймшигт тахал хэмээн нэрлэгддэг ХДХВ, ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өдгөө дэлхий дээр 70 сая гаруй хүн халдвар авч, 35 сая орчим хүн амь насаа алдаад байна. Жилд 2,1 сая хүн ХДХВ-ийн халдвар авч байгаа бол нийт халдвартай хүмүүсийн 40 орчим хувь нь өөрийгөө ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэдэхгүй байгаа гэсэн тооцоолол бий.
Манай улс сүүлийн хорь гаруй жил ХДХВ,ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийг тодорхой зорилго уриалгын дор өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жилийн хувьд “Бид сэргийлж чадна. Харин та..?” уриатайгаар зохион байгуулах юм байна.
Тухайлбал, сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл нэвтрүүлгийн уралдаан, эрдэмтэн судлаачдын дунд ХДХВ, ДОХ-ын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
Улсын хэмжээний бүх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан сурагчдад “БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тухай ерөнхий ойлголт, дэлхий дахинд болон монгол дахь тархалт” сэдвээр мэдээлэл өгнө. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй кинотеатруудад ХДХВ, ДОХ-ын халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг богино хэмжээний видео зөвлөмжөөр дамжуулан кино эхлэхийн өмнө үзүүлэх, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдад улаан тууз тараах зэрэг олон төрлийн арга хэмжээ төлөвлөжээ.
Нийт хүн ам, ялангуяа өсвөр үе, залуучуудын дунд бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ оос сэргийлэх зөв мэдлэг, хандлага олгох, эерэг зан үйл төлөвшүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зорилготой дээрх арга хэмжээг зохион байгуулахад Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл голлох үүрэгтэй оролцож байгаа юм байна.
Эх сурвалж: www.assa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
