JCI Монгол байгууллага элэгний С вирусын эсрэг төсөл амжилттай хэрэгжүүлж байна.
JCI байгууллага нь дэлхийн 120 улсад салбартай, 200 мянган гишүүдтэй олон улсын залуучуудын байгуулага. Нэгдсэн Үндэсний байгууллагын логог ашиглах эрхтэй цорын ганц олон улсын байгууллага гэдэг утгаараа НҮБ-ээс гаргаж буй зорилтуудад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг билээ. JCI Монгол байгууллага 1991 онд байгууллагдсан бөгөөд одоогоор нийслэл болон Дархан, Эрдэнэт хотууд нийт 13 салбар байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр 13 салбар байгууллага өөр өөрийн онцлог төрхтэйгээр нийгэмд эерэг өөрчлөлт түгээх их үйлсэд залуучуудыг нэгтэн ажиллаж байгаа юм.

JCI Лидер салбар байгууллага 2016 оноос хэрэгжүүлж буй элэгний вирусын эсрэг Live+R төсөл энэ онд 500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч, элэгний өвчлөл хэрхэн сэргийлэх тухай мэдээлэл өгөх сургалт, оношлогоо хийн вирусгүй иргэдийг вакцинжуулаад байна.

Төслийн үйл ажиллагаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ хамтран оролцож байгаа бөгөөд өнөөдөр эм ханган нийлүүлэлтээрээ Монголд томоохонд тооцогддог Омбол ХХК төсөлд маань нэгдлээ.

Омбол ХХК нь нэг бүр нь 350 мянган төгрөгийн үнэ бүхий элэгний С вирусыг устгах 800 тун эмийг LIVE+R төсөлд хандивлаж байгаа бөгөөд 3 тун нь нэг курс эмчилгээ болж элэгний С вирусыг устгах юм.
266 хүнийг аюулт өвчинөөс салгах энэ хандивийн нийт өртөг нь 280 сая төгрөг болж байна.
С вирусын эмийн эхний хэсэг ирэх долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 30 иргэнд хүрэх болно.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
