Монгол улсын Хөгжлийн банк болон ISO Mongolia компани Олон улсын стандартчилалын байгууллагаас баталсан авлигатай тэмцэх ажиллагааг дэмжих “Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо, шаардлага ба хэрэглэх удирдамж” стандартыг нэвтрүүлэхээр өнөөдөр хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа.
Арга хэмжээнд Монгол улсын Хөгжлийн банкийг төлөөлж тэргүүн дэд захирал Ч.Энхбат, тус банкны Эрсдэл үнэлгээ удирдлагын газрын дарга Г.Дөлгөөн, Төслийн санхүүжилт, зээлийн тайлагналын хэлтсийн захирал Л.Мягмаржав, ISO Mongolia компанийг төлөөлж тус компаний ерөнхий захирал Б.Оюунгэрэл, зөвлөх н.Гоомарал нар оролцлоо.
Монгол улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат:
Монгол улсын Хөгжлийн банк байгуулагдаад зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2017 оны хоёр дугаар сард Хөгжлийн банкны хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулийн хүрээнд дөрөв дүгээр сарын 1-ээс банкны бодлого, дүрэм, журмыг шинэчлэн батлан ажиллаж байна. Цаашид Хөгжлийн банк нь нээлттэй, хариуцлагатай, илүү бүтээлч байхын тулд MNS/ISO 37001:2017 Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэн ажиллахаар болж байна. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр Монгол улсад анх удаа авлигатай тэмцэх менежменийн тогтолцоог нэвтрүүлж байгаа анхдагч байгууллага болох юм. Нөгөө талаас гадаад дотоодын хөрөнгө оруулалт банк санхүүгийн байгууллагад Хөгжлийн банкны нэр хүндийг өсгөх, мөн Монгол улсын зээлжих зэрэглэлийг тогтооход эерэгээр нөлөөлөх боломж бүрдэнэ.
ISO Mongolia компаний захирал Б.Оюунгэрэл:
2016 оны 10 дугаар сарын 11-нд ISO буюу Олон улсын стандарчилалын байгууллагаас 37001:2017 Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо хэмээх шинэ стандарт батлагдсан. Энэхүү стандартыг үндэсний болгоход боловсруулалт хийж, Стандарт хэмжилзүйн газрын Стандарчилалын Үндэсний зөвлөлийн 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор MNS/ISO 37001:2017 батлуулсан. Дэлхий нийтэд авлига маш том тулгамдсан асуудал болдог. Тэр утгаараа ISO буюу Олон улсын стандарчилалын байгууллагаас 2013 оноос хойш гурван жилийн турш судалгаа хийж 38 орон саналаа ирүүлж, зургаан техникийн хороо стандартыг хэлэлцүүлсний эцэст 2016 онд стандартыг баталсан. Манайд авилгатай тэмцэх асуудал, хууль, АТГ гээд дэд бүтэц бий болсон. Тэгсэн хэдий ч бүтцээ хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн тогтолцооны хувьд асуудалтай байсан. Энэ асуудлыг шийдэхээр MNS/ISO 37001:2017 Авилгатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны стандартыг гаргаад байна.
Хөгжлийн банк тус стандартыг нэвтрүүлснээр авлигын эсрэг тогтолцоог бүрдүүлэх, авлигад өртөх эрсдэлийг бууруулах, Монгол улсын олон улс дахь авлигын индексийг бууруулахад хувь нэмрээ оруулах түүнчлэн олон улсын төсөл хөтөлбөрт оролцоход давуу тал болох ач холбогдолтой аж.
MNS/ISO 37001 Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо нь олон улсын байгууллагуудад авлигатай тэмцэж, энэ стандартчилалийг хэрэгжүүлэх мөн шударга ёс эрх тэгш байдал, болон ил тод байдлыг хэрхэн нийгэмд бий болгох тал дээр тусламж өгөх байдлаар хийгдсэн байна.
ISO Mongolia компани нь холбогдох хууль эрх зүйн баримт бичгийн хүрээнд Олон улсын стандарчилалын байгууллагаас гаргасан менежментийн тогтолцооны дэвшилтэт шинэ стандартыг үндэсний болгож, монгол улсын нутаг дэвсгэрт нутагшуулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.







Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
