ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орнуудын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Үндэсний зохицуулагчийн үйл ажиллагааг шалгах ширээний дасгал сургуулилтын үйл ажиллагаа 2017 оны арванхоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байна. Өчигдөр Ази Номхон далайн 23 улсын Үндэсний зохицуулагчийн үйл ажиллагааг шалгах ширээний дасгал сургуулилт хийгдсэн бол өнөөдөр манай Монгол Улсыг оруулаад 14 улсад ширээний дасгал сургуулилт хийгдэж байна. Өнөө өглөө 9 цагаас ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгж дээр цахимаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй холбогдож ширээний дасгал сургуулилт эхэллээ.
ОУЭМД-ийн ширээний дасгал сургуулилтын зорилго нь:
- Бүртгэл бүхий холбоо барих дэлгэрэнгүй мэдээллийг ашиглан ОУЭМД-ийн Үндэсний зохицуулагчидтай болон ОУЭМД-ийн асуудлаар ДЭМБ-тай харилцах цэгтэй холбогдох боломжийг баталгаажуулах
- Үндэсний зохицуулагч нь ОУЭМД-ээр өгсөн шийдвэр гаргах схемийг ашиглан нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны үнэлгээг хийж байгаа байдал, ОУЭМД-ийн Үйл явдлын мэдээллийн сүлжээнд мэдээлэл оруулах зэрэг мэдээллийн явц хэрхэн хэрэгжиж буйг шалгах, дадлагажуулах
- ОУЭМД-ийн зарчим, үүргийн хүрээнд ОУЭМД-ийн үндэсний зохицуулагчийн мэдлэгийг шалгаж, дадлагажуулна.
- ОУЭМД-ийн зохицуулагчийн талаар гишүүн орнуудын ажилтан, албан хаагчдын ойлголтыг сайжруулах.
- Сонгон авсан зарим улс орны хэмжээнд ОУЭМД-ийн үндэсний зохицуулагчийн болон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн яаралтай тусламжийн төвийн видеоконференц хийх чадавхийг туршиж үзэх
Хийгдэх дасгалууд нь онцгой байдлын үед хэрэгжүүлэх үйл ажиллагааг шалгах бөгөөд оролцогчидоос онцгой байдлын үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиг үүргийг бодит амьдрал дээр төст байдлаар дүрд тоглон хэрэгжүүлэхийг шаарддаг. Энэ дасгал сургуулилт нь зохиомол үйл явдлаар дамжуулан шийдвэр гаргах чадвар болон гаргасан шийдвэрээ харилцан солилцох аргыг шалгах зорилготой юм.
Дасгал сургуульд ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, ЗСҮТ гэх мэт байгууллагуудын мэргэжилтнүүд оролцож байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
