Сар бүрийн 3-ны өдөр бол цусаа бэлэглэх үндэсний өдөр. 2018 оны цусаа бэлэглэх анхны өдөр өнөөдөр тохиож байна.
Энэхүү уламжлалт үйл ажиллагааг Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-ийнхөн “JCI Монгол” байгууллагатай хамтран “Амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгуулж байна. Үндэсний цус бэлэглэх өдрийн хүрээнд ачтан доноруудаа алдаршуулахаас гадна хоёр байгууллагын хооронд 2018 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм.
ЦССҮТ-ийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй дэмжиж ажилладаг. Тэдний нэг нь “JCI Монгол”. Тус байгууллага нь ЦССҮТ-тэй 9 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа юм.
Манай улс 2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг сонгож цусаа бэлэглэх өдөр болгосон. Яагаад энэ өдрийг сонгосон нь бас учиртай. Нэг хүний бэлэглэсэн цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн бэлтгэж, гурван хүний амь нас авардаг. Мөн “Үүрд мөнх орших тулгын гурван чулуу, монголчууд бидний үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон соёмбо дээрх галын гурван дөл, мөнхөд үргэлжлэх өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн билэгдлийг гурвын тоо илэрхийлдэг. Тиймээс 3-ын тоо бол үүрд мөнх хувиршгүй гэсэн санааг агуулдаг байна. Энэ бүхнийг бэлгэдэж сар бүрийн 3-ны өдрийг ийнхүү сонгожээ.
Н.Хонгорзул

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
