Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийж, Солонгосын гоо сайхны тарилга, ботокстой /нейротоксин/ холбоотой иргэдийн гомдлыг шалгасан тухайгаа сонордуулав. 2018 оны нэгдүгээр сарын 11-нд иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу МХЕГ болон НМХГ-аас Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар БНСУ-ын иргэн, “Curer” компанийн захирал Жон Мин Жеон бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс нейротоксинийг хууль бусаар хилээр оруулж ирээд худалдаж байсныг илрүүлжээ. Уг бүтээгдэхүүнийг Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Сөүлийн гудамж дахь “Бүрд” төвийн 3 давхарт худалдаалж байсан ба арьс гоо заслын “Нандин гоо” эмнэлэг түүнээс 70 ширхгийг худалдан авсан нь тогтоогдсон байна. БНСУ-ын иргэн Чоо Ганг мен нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн бус, эмчилгээний гоо заслын үйлчилгээг эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй нөхцөлд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 2 нэр төрлийн /miracle , kabellien/ эмийг хэрэглэж байсан тул үйл ажиллагааг таслан зогсоож,эм тариаг хураажээ. Хэрэв гоо заслын эм тарианы тунг хэтрүүлбэл хүний гоо сайхан муугаар өөрчлөгдөх аюултай. Булчингийн сулрал, хөмсөг дарагдах, нүүрний мимик алдагдах зэрэг гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.
Н.Мандаа

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
