Өвлийн утааны цагаар ханиад томуу дэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй “ёолж” тамирдан сульдсаар хаврын урьтай золгодог. Ийм дүр зураг Монголд жил бүр давтагдсаар 20 гаруй жилийг үдэв. Ямар сайндаа л улсын маань Ерөнхийлөгч Б.Баттулга ханиад,хатгааны үеэр эмнэлгүүд хэрхэн тэвдэж байдгийг өөрийн биеэр үзэхэв дээ. Сэмээрхэн орж яваад л эмнэлгийн тусламж авах гэж коридор,шалан дээр хэвтэж байгаа хүмүүстэй уулзаж байсныг эрхбиш бүгдээрээ тв-ээр харсан даа. Өнөөдөр Монголын нийслэлд хүүхдийн олигтой эмнэлэг байхгүй гэвэл эрх баригчид,эрхэм сайд дарга нар “байгаа ш дээ, битгий донгос” гэх нь тодорхой. Тэдний хэн нь ч хүүхдээ тэврээд ард түмний эмнэлэгт очихгүй. Тийм болохоор эмнэлэг,эмч нар үүднээсээ эхлээд хүний амины төлөө хөлсөө арчих завгүй сандарч байдгийг мэдэхгүй. Эрхэм дээдсүүд тавтай тухтай өндөр үнэтэй хувийн эмнэлэгт эсвэл төрийнхний тусгай эмнэлэгт үзүүлдэг болохоор улсын гэх тодотголтой ядруухан эмнэлгийг тоож харахгүй,хаана байдгийг нь ч мэдэхгүй. Улаанбаатарын утаа хөшилдөхөөс урьтан эхнэр хүүхэд,үр ач нараа цэвэр цэмцгэр агаартай улс руу далай тэнгисийн эрэг рүү явуулчихна. Эрхэм гишүүд,сайд, дарга нарын олонхи нь гадаадад байр сууц,амины хаустай. Өөрсдөө байсхийгээд л онгоц хөлөглөн төрийн мөнгөөр гэр бүлээ эргэж тойрно. Үнэнийг хэлэхэд эрхмүүд сонгуулийн сургаар ард түмнийг өрөвдөж, “агаарын амлалт”-аар тэднийг пологтуулж аягүй бол матрын нулимс унагана. Харин эрх мэдэлтнүүдийн хийгээгүй ажлыг жинхэнэ эх орончид хийдэг билээ. Тэдний нэг нь их аварга Д.Дагвадорж юм. Түүнд ямар их баярлана вэ. Аргагүй Монголоо гэсэн сэтгэлтэй тэрээр ард түмэнд гэр сунгаж байгааг сонсоход сэтгэл уужрана. Их аварга маань тун удахгүй 150 хүүхдийн ортой дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн тохилог сайхан эмнэлэг нээхээр ажлаа эхэлснийг сонсоход юутай бахдалтай. Улайрч зүтгэсээр Монголын төрд орж ирээд ард түмний татварын мөнгийг “хувалз” шиг сороод хагартлаа баяжсан эрхмүүдийн хийж чадаагүйг уужуу сэтгэлт аавын хүүхдүүд хийж байгаа. Тэдэнд баярлалаа. Өндөр төрийн минь буяныг “буг” болтлоо идсэн ч цаддаггүй бас ширээ сандлаас зуураад салдаггүй томчуул жинхэнэ эх орончдоос жоохон ичвэл яасан юм бэ. Эх орноо хайрладаг залуусаас үлгэр дууриал авбал сайнсан.
Н.Дөл

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Дагвадоржийн энэ буянт үйл нь олон хүнийг юм бодогдуулна даа. Амжилт. Баярлалаа.
яг үнэн хэлжээ муусайн мангаснуудыг монголыг идэж ханахгүй юм.Дагвадорж өөр хүн шүү талархаж байна