Өнөөдөр гуравдугаар сарын 22. Одоогоос 36 жилийн өмнө 1981 оны энэ өдөр монгол хүн анх сансарт ниссэн билээ. ЗХУ-ын хоёр удаагийн баатар, сансрын нисгэгч Владимер Жанибеков, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа нар “Союз-39” хөлгөөр сансар огторгуйн уудамд ниссэн бахархалт өдөр. Хуучнаар ЗХУ-ын Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас уг хөлгийг хөөргөсөн тэр өдрийг түүх мартахгүй.
Тэр үед Владимер Жанибеков 39 настай туршлагатай нисгэгч байсан бол Ж.Гүррагчаа хорин хэдтэй шижигнэсэн залуу нисгэгч байлаа. Тэд сансарт найман өдрийн турш ажиллахдаа дэлхийг 124 удаа тойрсон. “Союз-39” хөлгийн багийнхан гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ.
1981 оны тэр өдрүүдийг Монголын ард түмэн сансарт ниссэн хүүгийнхээ төлөө санаа зовнин, бас бахархан баярлан өнгөрүүлснийг өнөөдөр дурсахад юутай таатай. Монгол хүн сансарт нэрээ мөнхөлсөн гайхамшигт түүх үеийн үед дуурсагдах болно.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
