Дэлхий нийтээрээ гуравдугаар сарын 24-ний өдрийг сүрьеэтэй тэмцэх өдөр болгон зарласан. Манай улс ч энэ өдөр тэмдэглэн сүрьеэгийн хор уршигийг иргэдэд сурталчлах, урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тасгаас нийт эмч ажилчидынхаа дунд уралдаант АХА тэмцээнийг зохион байгууллаа.
2017 оны 08 дугаар сарын 23-нд Эрүүл мэндийн сайдын А306 тушаалаар Сүрьеэгийн тусламж үйлчилгээний шинэчилэгдсэн заавар батлагдсан бөгөөд энэ тушаалыг сурталчилах, сүрьеэ өвчний талаарх ойлголт, сүрьеэ өвчний тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилготойгоор тус тэмцээнийг зохион байгууллаа.
Нийт 30 тасгийн 60 гаруй эмч, ажилтнууд оролцсон АХА тэмцээний нэгдүгээр байранд ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын тасгийн бага эмч н.Ариунжаргал орсон бол ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч н.Энхтамир хоёрдугаар байранд орж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан юм.
Анх 1882 оны гуравдугаар сарын 24-ны өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн байдаг. Үүнээс хойш зуун жилийн дараа буюу 1982 оны гуравдугаар сарын 24-ны өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан түүхтэй. Энэ өвчин дэлхийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэгт багтсан хэвээр байгаа юм. Жил бүр сүрьеэ өвчний 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн хорвоог орхиж байна. Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог.
Сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа аж.
СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ ӨВЧИН.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
