“Хангарьд-Улаанбаатар” төрийн бус байгууллага БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-тай хамтран Улаанбаатар хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд эхний ээлжинд Чингэлтэй дүүрэгт орчин үеийн стандарт бүхий Хүүхдийн амбулаторийн барилгыг барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн. Мөн 2017 оны 10 дугаар сард Налайх дүүрэгт 50 ор бүхий “Хүүхдийн эмнэлэг” ашиглалтад оруулаад байгаа юм. “Хангарьд-Улаанбаатар” төрийн бус байгууллагын тэргүүн, МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Ганбаяр хэлэхдээ “Нийслэл хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр дундаа хүүхдийн эмчилгээнд онцгой анхаарч байгаа манай төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Нийтдээ 5 дүүрэгт Хүүхдийн эмнэлэг, амбулатори барих зорилт тавьж байна. 2022 онд төсөл ажлаа дүгнэнэ. Энэхүү төслийн хүрээнд Налайх дүүргийн Хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа мэс заслын тоног төхөөрөмж, эмнэлгийн зориулалтын ор, инкубатор аппарат, нярай хүүхдийн шарлалтыг бууруулах төхөөрөмж зэрэг 1 сая юаний тоног төхөөрөмжийг гардуулж байна” гэлээ.
Налайх дүүргийн “Хүүхдийн эмнэлэг”-т тоног төхөөрөмж гардуулах ёслолд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хот эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, гадна тохижилтыг эрчимтэй хийж байна. Иргэд ч ам сайтай байгаа гэдгийг онцлон хэлье. Тухайлбал, Налайх дүүргийн 180 ортой нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн онд 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий засварын ажил хийсэн. Хоёр ч авто замын шинэчлэлийг хийж дуусгасан. Энэ онд нэгдсэн эмнэлгийг мэс заслын тасагтай болгож иж бүрэн тохижуулах, рентген тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдэнэ. Ойролцоогоор 280 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. “Хангарьд-Улаанбаатар” ТББ болон Хятадын Энхтайван хөгжлийн сангийн Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлэг, амбулатори барьж, тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь шийдэж өгч байгаад хотын иргэдийн өмнөөсөө талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан “Налайх дүүргийн Хүүхдийн эмнэлэг бол маш богино хугацаанд бүтээн байгуулалт нь өрнөж, ашиглалтад орсон орчин үеийн эмнэлэг юм. Бусад дүүрэгт жишиг болохуйц стандартыг нэвтрүүлж чадсан. 2017 оны 5 сарын эхээр бүтээн байгуулалтын ажил нь эхэлж, 10 сарын сүүлээр дуусч, ашиглалтад орсон, Налайхын иргэдийн талархлыг хүлээсэн бүтээн байгуулалтын ажил. Иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд хотын удирдлагын зүгээс онцгой анхаарч ажиллаж байгаагийн нэг жишээ нь энэхүү эмнэлэг юм” гэж хэллээ.
Налайх дүүргийн “Хүүхдийн эмнэлэг” ашиглалтад орсноос хойш 1684 хүүхэд үйлчлүүлж, 600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлсэн аж. “Энэ өвөл томуу, томуу төст өвчний үед ганц ч хүүхдийг газраар хэвтүүлж эмчлээгүй. Орны хүрэлцээ сайн байсан. Тоног төхөөрөмжийн хувьд мэс заслын, цусны төвийн болон нярай хүүхэд эмчлэх, оношлох тоног төхөөрөмжүүд ирсэн. Анх удаа Налайх дүүрэг цусны шинжилгээний төвтэй болж байгаа гэдгийг тодотгоё” гэж Налайх дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн дарга Л.Байгалмаа ярилаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
