“Монгол кино”-ны ерөнхий зураач УГЗ Пүрэвийн Цогзол 2018 оны 3 дугаар сарын 25-нд хүнд өвчний улмаас таалал төгсчээ.
Тэрээр 1934 онд Дорнод аймгийн Матад суманд төржээ. Цогзол Москва хотод Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургуулийг төгсч ирмэгцээ Монгол кино үйлдвэрт зураачаар орж ТШ-т, АЖ Д.Жигжидийн “Түмний нэг” кинонд ажиллан уран бүтээлийн гараагаа эхэлж байжээ.
Тэрээр ТШ-т УГЗ Б.Сумхүү, УГЗ Ж.Бунтар, УГЗ Р.Доржпалам, Н. Нямдаваа зэрэг олон найруулагчидтай ажиллаж уран бүтээлийн гайхалтай түүхийг бичсэн киноны нэр хүндтэй том зураач байсан юм. П.Цогзол нь “Үүрээр” , “Түмний нэг”, “Хүний мөр”, “Төөрсөөр төрөлдөө” , “Нийслэл хүү”, ” Тунгалаг тамир” 3 анги ,” Эх бүрдийн домог” зэрэг олон уран сайхны кинонд ерөнхий зураачаар ажилласан юм. Тэрээр 1979 онд “Бушхүүгийн үлгэр” киноны зохиолыг өөрөө бичиж найруулсан билээ.
Түүний уран бүтээлийг өндрөөр үнэлэн Монголын Урчуудын Эвлэлийн шагнал, Ч. Лодойдамбын нэрэмжит шагнал, ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, 1984 онд БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор 2009 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнажээ.
УГЗ, кино зураач П. Цогзол таалал төгслөө
2018 оны 03-р сарын 26 өдөр, 17 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
