Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 44 дүгээр байрны урд хэсгийн өргөтгөлийг шүүхийн шийдвэрийн дагуу нураасан ч суурин дээр нь “Зан интернэшнл” гэх компани дахин шинээр барилга барихаар газар шорооны ажил эхлүүлээд байгаа юм байна. Хоёр байрны хоорондох машин замыг хааж, тус байрны урагшаа харсан цонхнуудыг таглаж барилга барих гэж байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа явдал юм.
Тус барилга баригдвал хамгийн аюултай нь галын машин орох ганц гарцыг хаах юм байна. “Соёлч 40 мянгат” сууц өмчлөгчдийн холбооны байрууд нь ашиглалтанд ороод удсан учраас гал гарах аюул өндөр, өмнө нь ч гал гарч байсан тохиолдол бий юм.
Оршин суугчид барилга барихаар зэхэж байгаа суурин дээр нь гэр барьж, машинуудаа хааж тавин эсэргүүцлээ илэрхийлж, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт барилгын ажлыг зогсоож өгөх хүсэлт хүргүүлжээ. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар газар дээр нь очиж байдалтай танилцаад 247 өрх, 1280 иргэний эрхийг зөрчиж, галын гарцыг хааж барилга барих боломжгүй учир холбогдох байгууллага, хүмүүст албан шаардлага хүргүүлэхээр боллоо.
Оршин суугч Болдсайхан:
Би 44 дүгээр байрны хоёр давхарт оршин суудаг . Манайх энэ өргөтгөлийг нураах явцад маш их хохирол амссан. Цонх цуурсан, барилгын хананд цууралт үүссэн. Манай цонхтой наагаад өргөтгөл баригдсан байсан. Тэрийг маш балмадаар нураасан. Бид шүүхийн шийдвэрийн Амгаланбаяр даргад бас мэдэгдсэн. 3 дугаар сарын 12-нд өргөтгөлийг нураах шүүхийн шийдвэр нь гараад 15-нд шууд нураасан.
Оршин суугчдад ерөөсөө мэдэгдээгүй. Шууд л том том биетэй залуучууд орж ирээд л аминдаа хайртай нь гараарай гээд л нурааж эхэлсэн. “40к” гээд кафены тоног төхөөрөмжүүд ширээ сандал, мөн хүнсний дэлгүүрийн тоног төхөөрөмжүүд бүгд юу ч үгүй болсон . Маш балмадаар нураасан.
Бид бүх шатны байгууллагад хандсан. Нийслэлийн хот төлөвлөлтийн газар, нийслэлийн орлогч Анар, ОБЕГ, АТГ хандсан. Одоогоор хариу алга.
Энэ газрыг 2004 онд нийслэлээс164 дүгээр захирамж гарган “Зан интернэшнл” гэх компанид олгосон. Тухайн үедээ 240 м2 гэж ойлгож байсан чинь энэ өргөтгөлтэй нийлээд 480 м2 болсон авсан юм байхгүй юу цаанаа. 45 дугаар байрны хойт талын газрыг тухайн үедээ ухсан нь бас тус байранд цууралт үүсгэсэн. Одоо ингээд хоёр байрыг холбож байр бариад галын гарцыг хаахаар дайрч байна.






Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
