ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг гуравдугаар сарын 29-нөөс энэ сарын 1-нийг хүртэлх өдрүүдэд Дундговь, Дорноговь аймгуудад ажиллаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж, батлагдсан хууль тогтоомжоо сурталчиллаа. 14 сум, 60 багтай Дорноговь аймгийн хувьд нийт 7300 орчим малчин 2,2 сая толгой малтайгаар хаваржиж байна. Дундговь аймгийн хувьд 15 сум, 66 багт 3.5 сая толгой малаа 10 гаруй мянган малчид өсгөн үржүүлж байна.

Хаваржилтын нөхцөл байдал, аймаг орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг газар дээрээс нь шийдвэрлэх зорилготой салбарын сайдын албан томилолтын үеэр иргэд малчид хаваржилт хүндэрч малаа үргэлжлүүлэн тэжээж болзошгүй байгаа учраас хөнгөлөлттэй үнээр худалдаалж байгаа өвс тэжээлийнхээ хүрэлцээг илүү нэмэгдүүлэх, отор нүүдлийн хөлд талхлагдаад байгаа бүс нутагт дэмжлэг үзүүлэхийг хүсч байлаа.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, “Бэлчээрийн даацыг сайжруулахын тулд дорвитой арга хэмжээ авч, гаднын төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг энэ чиглэл рүү хандуулна. Бэлчээрээ сайжруулахын тулд тэжээлийн ургамал тариалах, сэлгэн нутаглуулах гэх мэт олон арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Шинээр батлагдан гарсан салбарын суурь хоёр хууль /Мал амьтны эрүүл мэндийн тухай, Мөлын генетик нөөцийн тухай/ маань өнөөдөр бидэнд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх гарц болж өгнө. Цаашдаа малынхаа тоонд биш чанарт, нэгж малаас авах ашиг шимд анхаарч чанартай, ашиг шим өндөр мал аж ахйуг хөгжүүлэхэд хамтарч ажиллана” гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
