Монгол улсын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Монгол улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийг 17 дахь жилдээ шалгаруулснаа өнөөдөр Төрийн ордонд өргөмжиллөө.
2017 оны ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн нэгдүгээрт Эрдэнэт үйлдвэр эрэмбэлэгдэв. Тус компанийн хамт олон ашиг орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилчдын тоо зэрэг үзүүлэлтээр 16 дахь удаагаа аж ахуйн нэгжүүдийг тэргүүлж байгаа юм.
Монгол улсын худалдаа үйлчилгээ, уул уурхай, үндэсний үйлдвэрлэл, банк санхүү, харилцаа холбоо, барилгын салбарын 100 шилдэг компани улсын орлогын 50 хувийг татвараараа бүрдүүлжээ. Мөн эдгээр аж ахуйн нэгж 2017 онд өмнөх онтой харьцуулахад 60 хувиар татвараа нэмэгдүүлсэн байна.
2017 оны ТОП 100 өргөмжлөл гардуулах ёслол нь ямар нэгэн шалгаруулалт бус бөгөөд улсын бүртгэлд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийн Сангийн яам, төрийн байгууллагаас гаргасан тоон мэдээлэлд тулгуурлан эрэмбэлсэн чансаа юм гэж Монголын ҮндэснийХудалдаа Аж Үйлдвэрийн Тэнхим тодотгов.
Сэтгүүлч У.Цэрэнбат
Фото П.Баттөгс




Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
