Монгол улсад Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэх шаардлагатай эрхтэн тогтолцооны эмгэгтэй, түүний төгсгөлийн үе шатанд байгаа элэг нэгт иргэд олон байна.
Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг
Цаашид хүн ам өсөн нэмэгдэж байгаа болон хүрээлэн буй орчин, амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа болон хэрэглэж буй унд, хоол хүнс зэрэгтэй уялдаатай амин чухал эрхтэнүүд болох бөөр, элэг, зүрх судас, уушиг, нойр булчирхайн эмгэг ихсэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан мэдээнээс харахад жил бүр 1 сая хүн амд 80-100 хүн бөөрний архаг дутагдалд орж гемодиализ эмчилгээнд ордог ба эдгээрээс 80 гаруй хувь нь цаашдаа БШС эмчилгээнд орох болдог , мөн элэгний В болон С вирус хүн амын 10 гаруй хувьд тархсан, В вирусын шалтгаант элэгний хавдар дэлхийн дунджаас даруй 6 дахин их, жил бүр 2000 гаруй хүн элэгний хавдартай нь оношлогдож 80 орчим хувь нь оношлогдсон жилдээ нас бардаг гэжээ. Үүнд В болон С вирүсийн шалтгаант элэгний хатуурал түүний хүндрэлийн улмаас нас барж буй иргэдийн тоо мэдээлэл ороогүй байна.
Мэдээлэл, харилцаа улам хөгжиж ард иргэд эдгээр төрлийн эмгэг өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх, дэлхийн хөгжилтэй орнуудад эдгээр өвчний төгсгөлийн үе шатанд ямар эмчилгээ хийж буй талаар өргөн мэдээлэл авч Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг гадаад оронд олноороо очиж хийлгэдэг болоод байгаа билээ. Зөвхөн сүүлийн 4 жилд 380 гаруй хүн ЭШС эмчилгээ гадаад улсад хийлгэсэн гэсэн мэдээлэл байна. Энд нэг иргэн зөвхөн эмчилгээндээ хамгийн багадаа 50 мянган доллар зарцуулна гэж үзвэл хэр их хэмжээний хөрөнгө мөнгө гадагшаа урсан гарч байгаа нь ойлгомжтой. Түүнчлэн хир их хэмжээний явдал суудал, чирэгдэл, сэтгэл санааны дарамтад ард иргэд ордог нь тодорхой.
Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг
Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг аврах үйл хэргийг манай эмч, эрдэмтэд 1990-ээд оны эхээс судалж, суралцаж МУ-д бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг анх 1996 онд Улсын клиникийн төв эмнэлэгт Л. Жамбалжав ахлагчтай баг хийж гүйцэтгэсэн бөгөөд Их Британи улсын иргэн профессор М.Слапакын дэмжлэг туслалцаатайгаар Бөөр шилжүүлэн суулгах баг байгуулагдан энэхүү эмчилгээний төсөл 2005 оноос эхэлж 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг амжилттай хийснээс хойш өнөөг хүртэл 156 хүнд, Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний төсөл 2007 онд эхэлж 2011 онд анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг хийж одоогоор 47 хүнд уг эмчилгээг хийсэн ба үүний 3 тохиолдол нь хүүхдэд хийсэн бөгөөд манай элэг шилжүүлэн суулгах үндэсний баг нийт 22 тохиолдолд уг эмчилгээг бие дааж амжилттай хийж гүйцэтгээд байна. Дээрхи эмчилгээг хийж гүйцэтгэх явцад нийт 6 тархины үхэлтэй донороос 12 хүнд бөөр, 1 хүнд бүтэн элэг шилжүүлэн суулгасан. Үлдсэн бусад бүх тохиолдолд амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгажээ.
Ясны чөмөг үүдэл эс шилжүүлэн суулгах баг
Мөн ясны чөмөг үүдэл эс шилжүүлэн суулгах баг 2010 онд байгуулагдаж, одоогоор 10 хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж гүйцэтгээд байна. Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгах баг байгуулагдаад 2018 оны 1 дүгээр сард 2 эмчлүүлэгчид уг эмчилгээг амжилттай хийсэн. Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлэхээр баг байгуулагдаад байна.
Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хууль эрх зүйн хүрээнд хийж гүйцэтгэж байх үүднээс анхны Донорын тухай хууль 2000 онд батлагдаж энэхүү хуулинд 2012 онд шинэчилсэн найруулга хийгдсэн байна. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хөгжлийн явц цаг үеийн шаардлагаар 2016 онд Донорын тухай хуульд дахин шинэчилсэн найруулга хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн 2018 оны 1 дүгээр сарын 19 нд соёрхон батлагдсан. Энэхүү хууль 6 бүлэг 24 зүйлтэй бөгөөд хуулийн шинээр орсон чухал заалт нь 13 дугаар зүйлийн Донорын эрх үүрэг гэсэнд 13.2 заалт мөн 9 дүгээр зүйл Зохицуулах албаны эрх үүрэг гэсэн зүйл заалтууд болно.
13 дугаар зүйлийн 13.2 заалт: Монгол улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харъяа болон аль ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно гэж заасан.
Дэлхийн олон улс оронд дээрхи заалттай ижил төстэй заалтыг хуулчилан иргэдийнхээ жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх мөн донор болох зөвшөөрлөө илэрхийлсэн тусгай картанд бүртгэж баталгаажуулан цахим хэлбэрт оруулсан байдаг. Энэ нь иргэн хүн ямар нэг тохиолдлоор тархины гэмтэл авах эсвэл тархинд цус харвасны улмаас тархины эс,эд гэмтэж эргэлт буцалтгүй, дахин сэргэхгүй байдалд буюу үхжилд хүрч тархины бүх л үйл ажиллагаа зогсож энэ байдал нь эмч нарын бодит үзлэг, нэмэлт сорилууд болон нарийн шинжилгээнүүдээр батлагдсан тохиолдолд бусдын амь нас, эрүүл мэндийг аврах үүднээс эрхтнээ донор болгон өгөхөө зөвшөөрнө гэсэн утга санаатай байдаг юм байна.
Монгол улсад эс, эд, эрхтэн, донорын болон шилжүүлэн суулгах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, арга зүйн дэмжлэг, зохион байгуулалт, хяналтаар хангах, нэгдсэн бүртгэл мэдээлэлтэй, эмчилгээний үр дүн, чанар, хүртээмжийг тооцож байх үүднээс Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулахыг хуульчилсан. Зохицуулах алба нь ЭМ яамны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төвд байгуулагдан ажиллаж байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ ), Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга (ЭЭЭШСҮАЗА )
Монгол Улсын Хүний Гавъяат эмч Пандааны Батчулуун
Улаанбаатар хот
2018 . 05. 01

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
