Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 07-11-нд Өмнөговь аймагт ажиллаж, “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ зохион байгуулна. Нээлттэй өдөр арга хэмжээнээс гадна тус аймаг дахь Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд, мөн тодорхой объектуудад хяналт, шалгалт хийх, уул уурхайн бүс нутагт ажиллаж амьдарч буй иргэд, төрийн албан хаагчид, хувийн хэвшлийн төлөөлөлд хүний эрхийн сургалт зохион байгуулах, хүний эрхийн мониторинг судалгаа, үнэлгээ хийх зэрэг ажлыг төлөвлөөд байна.
“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулах бөгөөд иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч үйлчилнэ. Мөн тус өдөрлөгийн хүрээнд иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн болон хуулийн байгууллагын 120 гаруй албан хаагчид хүний эрхийн сургалт явуулж, нутгийн удирдлага, иргэдтэй уулзалт зохион байгуулна. Түүнчлэн орон нутгийн удирдлагаас сүүлийн 3 жилд гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийх юм.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
