Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн сувилагчид өнөөдөр баярын хурлаа хийлээ. Тус хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцож, цагаан нөмрөгт баатрууддаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр, “Дэнлүү барьсан эмэгтэй хэмээн дэлхийд алдаршсан Английн сувилагч Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн үзэж, Олон улсын сувилагч нарын өдрийг түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-нд тэмдэглэдэг болсноор манай улс 22 жилийн нүүр үзэж байна. Сувилагч хүн гэдэг эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгодог сургагч багш, өвчтөний өмгөөлөгч, халамжлан хүмүүжүүлэгч, дотны найз болсон эрхэм мэргэжилтнүүд билээ. Та бүхний ариун үйлст өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.
Улсын хэмжээнд энэ жилийн сувилагчдын баярыг “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд нийт 320 гаруй ажиллагсадтай бөгөөд 130 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн дүүргийн 7 хорооны 6989 өрхийн 40 гаруй гаруй хүн амд үйлчлэхээс гадна Тэрэлжийн сав нутаг, Аржанчивлан, Хоолт, 4 дүгээр зөрлөг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сум зэрэг дүүргийн харъяа алсын 120 км радиус бүхий хүрээнд байршсан цэгүүдийн хүн амд тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс сувилагчдын баярыг угтан сувилагчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, туршлага солилцох зэргээр олон талт үйл ажиллагааг зохион явуулсан гэдгийг Сувилахуйн албаны дарга Т.Тунгалаг онцолсон юм.
Мөн энэ үеэр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн тэнхмийн эрхлэгч, сувилахуйн ухааны доктор Д.Солонго “Сувилахуйн тусламж үйлчилгээний олон улсын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, “дэлхий нийтэд сувилахуйн чиг хандлага өөрчлөгдөн зөвхөн биеийг эмчлэхээс гадна өвчтөний сэтгэлзүйд сувилахуйн тусламж үзүүлэх арга зүй ноёлж байна” хэмээгээд сувилахуйн 14 үндсэн зарчмаа ямагт сахин биелүүлэхийг сануулав.
С.Амарсайхан : Сувилагч хүн гэдэг өвчтөний өмгөөлөгч, дотны найз болсон эрхэм хүмүүс юм
2018 оны 05-р сарын 11 өдөр, 16 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
