Сүүлийн жилүүдэд хүүхдийн дунд шүдний өвчлөлийн эрчим, тархалтын хүрээ нь нэмэгдэж байна.Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнөөс гадна 200 гаруй төрлийн өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөл үүсэх дам шалтгаан болдог.
Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2 дугаар хэсгийн 4.2.2 дахь заалтыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Нийслэлийн Боловсролын газрын даргын А/161, А/111 дугаар хамтарсан “Сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулах тухай” тушаалын дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн нийт 134 сургуулийн 1-5 дугаар ангийн багш нарыг “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтад хамруулахаар төлөвлөсөн.
Дээрх тушаалын дагуу “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтын хөтөлбөрийг АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургууль, “Гүүд нэйборс” ОУТББ-ын хамт олонтой хамтран боловсруулан, гарын авлага хэвлүүлж, тус гарын авлагын дагуух сургалтыг 2017-2018 оны хичээлийн жилд багтаан зохион байгууллаа.
Энэхүү гарын авлага нь хүүхдийн шүдний бүтэц, шүд цоорох өвчин, шүдээ хэрхэн зөв арчлах талаар тусгасан 10 бүтэц агуулгатай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарын амны хөндийн эрүүл мэндийн талаарх анхны гарын авлага болсон юм.
2017 оны 11 сард ЕБС-ийн 50, 62-р сургуулийн бага ангийн нийт 120 багшид сургалт хийсэн ба сургалтад хамрагдсан багш нар сурагчдад болон тэдгээрийн асран хамгаалагч нарт сургалтыг үе шаттайгаар хийж, сурагчдыг үдийн цай уусны дараа шүдээ угаах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа нь амны хөндийн эрүүл мэндийг сахихад ихээхэн үр дүнтэй болсоны үндсэн дээр нийслэлийн 9 дүүргийн төрийн өмчит бүх ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 3100 гаруй багшийг сургалтад хамруулж, гарын авлагаар хангаад байна.
Багш нар уг гарын авлагыг ашиглан хүн ам, ялангуяа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах талаарх сургалт, сурталчилгааг насны онцлогт тохируулан тасралтгүй, цэгцтэй явуулах, тэднийг амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад сургах, хоол, хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болгоход хүүхэд болон тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн суурь мэдлэгийг олгох нөхцөл ийнхүү бүрдээд байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
