Дэлхий даяар тамхины улмаас жил бүр эндэж байгаа 7 сая хүний амь насыг аврах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Эдгээр амь насаа алдаж байгаа хүмүүсийн 6 сая нь тамхидалтаас, 890 мянга нь дам тамхидалтаас шалтгаалж нас барж байна. Дэлхий дээр 1.1 тэрбум гаруй хүн тамхи татдаг бөгөөд тэдний 80% нь өвчлөл өндөртэй, бага, дунд орлоготой орнуудад амьдарч байна.
Монгол улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд орж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна.Тухайлбал, 2013 онд хийгдсэн судалгаагаар нийт хүн амын 27,1% нь, үүнээс эрэгтэйчүүдийн 49,1%, эмэгтэйчүүдийн 5,3% нь тамхи татдаг, судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын 1 нь( 40,9%) нь гэртээ, 4 хүн тутмын 1 нь ( 25,5%) нь ажлын байрандаа тамхины утаанд өртөж байна. 2015 онд 2,186 хүн тамхинаас улбаат зүрх судасны өвчнөөр нас барсан байна. Үүний дотор зүрхний цочмог хомсдол өвчин 23.1%-ийг, харин харвалт 22.2% тус тус эзэлж байна.
Тамхины хэрэглээ өндөр байгаагийн гол шалтгаан нь манай улсад тамхины үнэ хямд, өөрөөр хэлбэл түүнд ногдож буй онцгой албан татварын хэмжээ бага байгаатай холбоотой. Тухайлбал, 1 хайрцаг тамхи 1 сав сүүний үнэтэй тэнцүү байна. Монгол улсад тамхины жижиглэнгийн үнийн (2,700 төгрөг)-ийн 33 % байгаа бол ДЭМБ-аас дор хаяж жижиглэнгийн үнийн 70 хувьтай тэнцүү болсноор тамхины хэт хангамж буурч, тамхи худалдан авч улмаар донтох явдал буурах боломж бүрдэнэ гэж зөвлөдөг. 2017 оны 3-р сард Монгол улсын Засгийн газар тамхины онцгой албан татварыг гурван жилийн хугацаанд 20 хувиар нэмэгдүүлэхийг зөвшөөрч Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулж 2018 онд 10 хувь нэмэхээр болсон, гэхдээ одоогоор нэмэгдээгүй л олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна.
Ингэж нэмснээр тамхины жижиглэнгийн үнийн ойролцоогоор 40%-тай л тэнцэх юм. Тэгэхээр цаашид аажим нэмэх шаардлага хэрэгтэй. Тамхины үнэ, татварыг нэмэх нь тамхины хэрэглээг бууруулж, 60 гаруй хорт хавдрыг бууруулах, үхлийн гол шалтгаан болоод байгаа тархинд цус харвах, зүрхний шигдээс өвчнөөр нас барахыг бууруулж, олон хүний амь насыг аврах улмаар улсын төсөвт нэмэлт орлого оруулж ядууралтай тэмцэхэд чухал нэмэр болно.
Жишээ нь: НҮБ-ын шинжээчид Монгол улсад ирж тооцоолол хийсэн бөгөөд тус тооцоогоор татварыг 50 хувиар нэмэхэд, улсын төсөвт 190,7 тэрбум төгрөгний орлого орж, 1700-2600 орчим хүнийг цаг бусаар эндэхээс сэргийлэх боломжтой гэсэн.
| Эзлэх хувь | Онцгой албан татвараас орох орлого | Орлогын өсөлт | Сэргийлж болох нас баралтын тоо | ||||||
| ОАТ USD | ОАТ USD | ОАТ MNT | ОАТ-ын орлого | Үнэ | Хэмжээ | Тэрбум | Тэрбум | Доод | Дээд |
| $0.60 | 25.0% | 33.6% | 28.7% | 12.5% | -3.7% | 164.2 | 36.6 | 930 | 1,408 |
| $0.72 | 50.0% | 60.4% | 49.5% | 23.5% | -6.7% | 190.7 | 63.2 | 1,713 | 2,596 |
| $0.84 | 75.0% | 87.1% | 68.7% | 34.4% | -9.8% | 215.2 | 87.6 | 2,497 | 3,784 |
| $0.96 | 100% | 113.8% | 86.2% | 45.5% | -12.9% | 237.5 | 109.9 | 3,281 | 4,972 |
ДЭМБ-аас улс орнуудад тамхины хэрэглээг бууруулахдаа цогц байдлаар хандаж, хууль тогтоомжид тусгах, хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Үүнд:
- Тамхины татвар нэмж, үнийг жижиглэнгийн үнийн 70 хувьд хүргэх
- Тамхины хор хөнөөлийн талаар хүн амд тогтмол мэдээлж,урьдчилан сэргийлэх арга хэмжээавах ;
- Тамхи татдаггүй олон нийтийн газар, ажлын байр, сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн хэрэгсэл гэх мэт газрыг бий болгох замаар хүмүүсийг, хүүхдүүдийг тамхины утаанаас хамгаалах арга хэмжээ авах
- Тамхинаас гарахыг санал болгох, дэмжих бодлого барих (үнэ, хүн амын өргөн дэмжлэг, эрүүл мэндийн зөвлөгөө, төлбөрөөс чөлөөлөх гэх мэт);
- Тамхины хор хөнөөлийн талаар тогтмол сануулах, зөвлөх /тамхины хайрцаг дээр анхааруулга наах, стандарт савлагаа тамхи, дам тамхидалт/
- Тамхины зар сурталчилгааг ивээн тэтгэх, дэмжих, сурталчилахад хориг тавих .
Дэлхий нийтээр тамхигүй өдрийг НҮБ-ын гишүүн улс бүр тэмдэглэдэг. 2018 онд хүн ам, олон нийтийн анхаарлыг тамхины зүрх судасны эрхтэн системийн байдалд сөрөг нөлөөлж, хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж байгаад анхаарал хандуулж байна.
Дэлхийн тамхигүй өдрийн хүрээнд ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ хамтран дараах ажлуудыг зохион байгуулж, мэдээллийг олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.
- Тамхи ба татвар” сэдвээр сэтгүүлчдийн дунд нийтлэл, телевиз, радиогийн уралдаан зарлаж, сургалт зохион байгуулах-2018.05.27
- Тамхины ишгүй байгууллага аян”-ыг аймаг нийслэлийн төрийн, төрийн бус байгууллагуудын дунд өрнүүлж, тамхинаас гарах, цэвэр орчин бүрдүүлэх хөдөлгөөн өрнүүлэх-2018.05.15-06.15
- Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё” уриан дор оюутан, залуучуудад зориулсан өдөрлөг зохион байгуулах-2018.05.25
- Тамхи, дам тамхидалтаас шалтгаалсан зүрх судасны өвчин түүнээс сэргийлэх талаар телевизийн цуврал ярилцлага хийх-2018.05.10
Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх ухуулга нөлөөллийн уулзалтыг УИХ-ын НББХ-ны гишүүд, эрүүл мэнд, боловсрол, санхүү, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд, холбогдох агентлагуудад зохион байгуулах-2018.06.15

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
