Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалт зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд хөдөө орон нутгийн цагдаагийн газар хэлтсүүдэд ажиллаж байна.
Энэ үйл ажиллагааны гол зорилго нь цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагч, ажилтнуудын тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангасан байдал, үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, ажлын ур чадварын түвшинг тогтоох, сургалт зохион байгуулах юм.
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэн Баян-Өлгий, Ховд, Увс аймаг дахь цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажаваар ахлуулсан ажлын хэсэг Дундговь, Дорноговь, Төв, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар хэлтэст ажиллах юм.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймаг дахь цагдаагийн газар, Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар, Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Булган, Дархан –Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын бүрэлдэхүүн хөдөө орон нутагт ажиллах үеэрээ орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх санаа бодлыг сонсон, үйл ажиллагаандаа тусгах тул иргэд та бүхэн өргөнөөр оролцож, санал хүсэлтээ өгнө үү.
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2018-06-15 ныг хүртэл ажиллаж, үр дүнг тооцно.
Эх сурвалж: Police.gov.mn

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
