Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Глоб Интернэшнл ТББ, Монголын Телевизүүдийн Холбоо, Монголын Өдөр Тутмын Сонины Холбоо, Монголын Сайтын Холбоо, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Тэргүүлэгч Сайтуудын Холбоо, Сэдээллийн Сайтуудын Ассоциаци, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Эм Би Си Телевизүүдийн Холбоо, Монголын Хэт Богино Долгион, Фм Радиогийн Үндэсний Холбоо болон хууль, шүүх, цагдаагийн байгууллагын төлөөллүүд оролцож Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.
Уг хэлэлцүүлэгт сэтгүүлч, өмгөөлөгчдийн төлөөлөл нийлсэн 150 гаруй хүмүүс оролцсон ба Зөрчлийн тухай хууль гарснаас үүдэн өөрт тулгараад байгаа асуудлуудаа хөндөн ярилцсан юм.
Түүнчлэн сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулахад чөдөр тушаа болоод байгаа Зөрчлийн тухай хуулийн 6.21 гүтгэх, 6.22 зөвшөөрөлгүй гэрэл зураг болон бичлэг хийх гэсэн зүйл заалтуудын талаар үзэл бодлоо солилцлоо.
Хэрэв Зөрчлийн тухай хууль энэ хэвээр цааш мөрдөгдвөл сэтгүүл зүйн байгууллага болоод сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх, цаашлаад эрэн сурвалжлах сэтгүүл зүй үгүй болох юм. Тиймээс уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлчид хэлж байна.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр
“Бид Зөрчлийн тухай хуулийг амьдралд илүү нийцүүлэх, нийгэмд зөв үйлчлүүлэх талаас нь ярилцаж, үүнээсээ ажлын хэсгээ томилоод тодорхой шатны шийдвэр гаргагч нартай уулзах шаардлагатай гэж үзсэн учир хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өнөөдөр Зөрчлийн тухай хуулийн сэтгүүлчдэд хамгийн ойр хоёр заалт бол 6.21, 6.22 юм. Энэ хоёр заалт Зөрчлийн тухай хуульд огт байж болохгүй биш. Гэхдээ сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж байх явцад энэ хоёр заалт эсрэгээр ашиглагдаад байна.”
Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа У.Жамбацэрэн
“Гүтгэх гэмт хэрэг ихэнхдээ нийслэлд бүртгэгдэж байна. Энэ бүртгэгдсэн хэргүүдийг хэсгийн байцаагч нар шалган шийдвэрлэж байгаа. 2018 оны эхний таван сарын байдлаар 205 гүтгэх зөрчлийн хэрэг бүртгэгдээд байна. Үүнээс 31 хүн 2 хуулийн этгээдэд торгууль оногдуулсан. Харин үлдсэн зөрчлүүд нь нотлогдох боломжгүй, хэрэгсэхгүй болгох байдлаар шийдвэрлэсэн байна. Ерөнхийдөө гомдол мэдээллийг хүлээн аваад гурав хоногийн дотор хэрэг нээнэ. Эсвэл зөрчлийг татгалзах, хэрэгсэхгүй болгох байдлаар шийдвэрлэж байна.”

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
