Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагааг өчигдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Монгол Улс 66 дахь жилдээ хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Баярын үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Үасгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ, ЗГ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, хүүхэд багачууд нийслэлийн иргэд оролцлоо.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “НЗДТГ-аас Олон УЛсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг төр хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагын түншлэлийн хүрээнд ийнхүү зохион байгуулдаг билээ. Энэ арга хэмжээ нэг талаасаа хүндэтгэлийнх нөгөө талаасаа хүүхдээ дээдэлж, эрхийг нь хамгаалах асуудлыг төр засаг хэзээ ч орхихгүй гэдгийг нотлон харуулдаг. Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй хот болохын төлөө зорьж нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаараа “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болгосон. Хүүхдийн эрх ашиг хаана хөндөгдөж байна тэнд хот, хотын харьяа төрийн байгууллагууд хүрч ажиллахыг чармайн ажиллаж байна. Түүнчлэн хүүхдийн сурах, хүмүүжих, тоглох орчныг сайжруулахын төлөө МУ-ын Засгийн газартай хамтран энэ онд сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг өргөтгөн, шинэчлэхэд урд жилүүдэд байгаагүй хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж чадсан. Мөн хотын даргын захирамжаар сургууль цэцэрлэгийн орчинд ганц сөөм газрыг хувь хүн, ААН-д олгохгүй байх шийдвэр гаргасан. Ингэснээрээ хүүхдүүд аюулгүй, тайван амгалан орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн хүүхдийн эрүүл мэндэд анхаарч хүүхдийн эмнэлэгийн тоог улс, нийслэлийн төсөв, гадны төсөл хөтөлбөрөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 35 хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. Өнөөдрийнх шиг хүүхэд бүр инээд хөөрөөр дүүрэн, сэтгэлд нь гэрэл гийж байгаасай гэж хүсч байна. Хүүхдийн нулимс урсах биш баяр баясгалангаар дүүрэн, элэг бүтэн амьдраасай гэж эцэг хүний хувьд бодож явдаг. Хотын даргын хувьд хүүхэд та бүхнийг эрүүл аюулгүй нөхцөлд сурч, хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллахаа амлаж байна” хэмээн тодотголоо.

Мөн МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад хандан баяр хүргэсэн юм.
Д.Сүхбаатарын талбайн баруун хэсэгт хүүхдийн өөрийн оролцоонд суурилсан уралдаан наадам, хөгжөөнт тоглоом, хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл, сурталчилгаа явуулах төрийн болон төрийн бус байгууллагууд, үйл ажиллагаа явуулж байна. Энд нийслэлийн урлагийн их наадмын шилдэг оролцогчдын тоглолт болох аж.
Мөн талбайн урд хэсэгт үндэсний үйлдвэрлэгчдийн худалдаа, үйлчилгээ үзүүлж байгаа юм. Энд 09:00-11:00 цагийн хооронд Монгол Үндэсний дуу хөгжмөөс бүрдсэн хүүхдийн тоглолт, 13:00-17:00 цагийн хооронд ОУ-ын Бяцхан миссийн уралдааны шагналтнуудын тоглолт, “Муурын байшин”, “Чоно ба 7 ишиг” зэрэг олон олон шилдэг жүжгүүд тоглодох юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
