Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийнхэн энэ амралтын өдрүүдэд Дархан-Уул болон Орхон аймагт ажиллаа. Ажлын хэсэгт Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Батбилэг, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг нар ажиллав.
Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн “Эрүүл мэндийн даатгалын цахим систем”-ийг нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын байгууллага бие дааснаар эхний ээлжинд даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн тус салбарын ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөх зорилготой юм.

Энэхүү ажлын дараагийн алхам нь хувийн эмнэлгийг хоёрдугаар улиралд, улсын эмнэлгийг гуравдугаар улиралд, рашаан сувиллыг дөрөвдүгээр улиралд цахим системд холбохоор ажиллаж байна. Ийнхүү энэ ондоо багтаан цахим системийг орон даяар бүрэн нэвтрүүлэхийг зорьж буй юм.
Ажлын хэсгийнхний эхний “зогсоол” Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт саатаж, кабенитуудын үйл ажиллагаатай нь танилцлаа.
Тус газрын үйл хэргээс онцлоход, энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийн төв байгуулан Япон улсын туршлагаас “нутагшуулан” ажиллаж эхэлсэн байна. Учир нь дэлхийн улс орнуудаас тус улс нь хүн амын дундаж наслалтаараа тэргүүлдэг. Үүний гол нууц нь эрүүл зан үйлийг сонговол таны өвчний түүх өөрчлөгдөнө гэсэн зарчимтай. Тиймээс энэхүү арга барилыг тус газрынхан нутаг орондоо хэрэгжүүлэн ажиллаж буй нь энэ аж. Түүнчлэн манай улсын хувьд, сүүлийн 20-н жилд хүн амын өвчлөлийн 72 хувь нь урьдчилан сэргийлж болох халдварт бус өвчнөөр өвчилсөн байдаг. Тиймээс иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах нь олон төрлийн ашиг тустай учир энэхүү төвийг нээн ажиллуулж байгааг төвийн удирдлагууд хэлж байлаа.
.jpg)
Ийнхүү ажлын хэсгийнхэн тус аймгийн хэмжээнд ажилладаг нийт таван Өрхийн эрүүл мэндийн төв болон гурван эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.
Тус аймгийн хувьд, эрүүл мэндийн цахим системийн хэрэгжилт хэвийн үргэлжилж байна.

Ажлын хэсгийнхэн уг асуудлаар Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон Эмийн сангийн эрхлэгч нартай уулзалт зохион байгуулан цахим жорыг сайжруулах болон дутагдалтай байгаа асуудлаар санал бодол солилцон заавар зөвлөгөө өгсөн юм. Энэ үеэр хамгийн их хөндөгдсөн асуудал бол аймгийн хэмжээнд хөнгөлөлттэй үнээр буюу даатгалаар эм олгодог 18 эмийн сан байдаг аж. Эдгээр эмийн сангууд харилцан адилгүй санхүүжилт авдаг. Ихэнх эмийн сангуудад эмийн нөөц хангалттай байдаг ч төрөөс олгож байгаа санхүүжилт бага учраас бүртгэгдсэн бүх иргэдийг хөнгөлөлттэй эмээр хангаж чаддаггүй байна. Нэг үгээр хэлбэл, тус аймгийн эмийн сангуудад олгогддог даатгалын мөнгө иргэдийнхээ хөнгөлөлттэй эмийн хэрэгцээнд хүрдэггүй гэсэн үг юм. Түүнчлэн цахим жорын жагсаалтад орсон 811 эмнээс шаардлагагүй эмнүүдийг нь хасах саналыг холбогдох эмч нар тодотгож байсан юм. Тухайлбал, амин дэм буюу витаминуудын талаар хөндөн ярилцлаа. Мөн хөнгөлөлттэй үнийн эмийн жагсаалтыг шинэчлэн гаргах санал хэлж байлаа. Үүнд, эмийн нэр төрлийг олон улсын нэршилээр нь жагсаалтад оруулах нь зөв гэв. Зүй нь одоогийн жагсаалтад үйлдвэрийнх нь нэршлээр оруулсан байдаг аж.

Мөн цахим системийн үйл ажиллагаанд шилжсэн нь салбарынханы тухайд, олон дамжлагат цаасны ажлыг нь хөнгөвчлөх гээд сайн тал их байгааг онцолж байв. Тухайлбал, эмийн сангийн ажилтнууд өмнө нь үйлчлүүлэгчийнхээ эмчийн бичсэн жор болон РД-ыг нэг бүрчлэн холбогдох программ руу шивж оруулдаг байсан бол тус ажил хөнгөвчлөгдсөн байна. Мөн эмч нарын жор бичилтийн алдаа гарахаа болисон гээд салбарынхан ам сайтай байлаа.
Ажлын хэсгийнхэн энэ удаад аймгийн хэмжээн дэх бүх Өрхийн эрүүл мэндийн үйл ажиллагаатай танилцлаа. Эдгээрээс “ГОС” Өрхийн эрүүл мэндийн эмнэлэг нь улсын хэмжээнд гурван удаа “Шилдэг”-ээр шалгарч байжээ. Өдгөө 34.065 хүний эрүүл мэндийг хариуцан 15 их эмч, 20 сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ үеэр тус эмнэлгийн их эмч н.Отгон “Хоёр эмч дундаа нэг ком ашигладаг нь үйлчлүүлэгчдэд болон эмч нарт хүндрэлтэй байдаг. Манай эмнэлгийн хувьд хүн ам ихтэй учир хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хүртээмж тааруу байдаг. Тийм учраас иргэд өглөөний 05.00 цагаас эхлэн дугаар үүсгэн жагсдаг. Бид хэдийгээр иргэддээ үзлэгээ хийж, жор бичиж олгодог ч эмийн сангийн санхүүжилт дуусчихдаг учраас иргэд их бухимдалтай байдаг. Гэхдээ цахим жор олгодог болсноор бидний ажилд цаас чирэгдэл багатай болсон. Эцэст нь дүгнэж хэлэхэд, цахим системийн энэхүү ажиллагаанд иргэд болон салбарын ажилтнууд бид дэмжиж буй ч нарийн зохион байгуулалт, зохицуулалт үгүйлэгдэж байгааг онцлон хэлмээр байна.” гэсэн юм.
Энэ мэтчилэн салбарынхан уг асуудалд байр сууриа хэллээ. Харин ажлын хэсгийнхэн аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын жор бичилт, цахим програм хангамжийн ашиглалт, хэрэгжилтийн талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав. Мөн холбогдох байгууллага хоорондын уялдааг хангах ажиллагаанд заавар, зөвлөгөө өгч байсан юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
