/ Иргэдэд зориулсан зөвлөмж /
Хоолны хордлогот халдвар гэж юу вэ?
Эмгэгтөрөгч нянгаар бохирлогдсон хоол хүнс идсэнээс хоолны хордлогот цочмог халдварт өвчнөөр өвчилнө.Өвчин гэнэт эхэлнэ. Хоол хүнсний боловсруулалт, хадгалалтын горим зөрчигдсөнөөс болж үүснэ.
Нийтлэг шинж тэмдэг:
Ø Өвчний нууц үе 2 -12 цаг
Ø Гэнэт дотор муухайрах
Ø Бөөлжих (идсэн зүйлээрээ)
Ø Шингэн суулгах
Ø Халууралт бага зэрэг
Ø Аюулхай орчим өвдөх, хэвлийгээр базалж өвдөх, бие арзайх
Хоолны хордлогот халдварын шалтгаанд:
Ø Түүхий мах, муудсан, нянгаар бохирлогдсон, хоносон хоол хүнс
Ø Удсан муудсан өндөг, өндгөн бүтээгдэхүүн
Ø Угаагаагүй жимс, жимсгэнэ
Ø Кремтэй бялуу
Ø Бохирдсон ус
Урьдчилан сэргийлэлт:
Ø Гараа бохирдсон тохиолдол бүрт сайтар савандаж угаах
Ø Гал тогоонд ажиллуулах хүнийг эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамруулсан байх
Ø Хүнсний бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх
Хоол хүнсийг худалдан авахдаа сонголтыг зөв хийх:
Ø Стандартын шаардлага хангасан баталгаат дэлгүүрээр үйлчлүүлэх
Ø Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн ба хэрэглэх хугацааг сайн мэддэг байх
Ø Лаазалсан, савласан хүнсний бүрэн бүтэн байдлыг шалгаж авах
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
Ø Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах
Ø Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисоос тусгай хадгалах
Ø Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх
Ø Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших:
Ø Жимсийг буцалсан усаар угааж хэрэглэх
Ø Усыг буцалгаж уух
Ø Мах, ногооны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
Ø Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших
Ø Хоолыг таглаж тоос шороо, ялаа, нян зэргээс хамгаалах
Та эрүүл ахуйн энгийн журмыг сахиснаар хоолны ходлогот халдвараас сэргийлж болно.
Танд болон танай гэр бүлд эрүүл энх аз жаргал хүсье
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
