Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийнхэн өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан-Уул болон Орхон аймагт ажиллалаа. Учир нь энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн орон даяар “Эрүүл мэндийн даатгалын цахим систем”-ийг нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн. Тиймээс салбарын яамнаас цахим жортой холбоотой иргэдийн санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэх болон мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өглөө.
Энэ үеэр ажлын хэсгийнхэн нэр бүхий иргэдийн гаргасан гомдлын дагуу холбогдох ажилтнуудтай уулзаж, зөрчил юунаас болж гарсан гэдгийг тодруулсан юм. Тухайлбал, Орхон аймгийн иргэн н.Батсуурь салбарын яамны цахим хуудсанд даатгалын цахим системийн сүлжээ тасалдаж өглөөний 08.00 цагаас өрхийн эмнэлэгт очоод, 15.30 цагт хөнгөлөлтэй эмийн жороо бичүүлээд, үдшийн 05.24 цаг хүртэл дугаарлаж, хөнгөлөлттэй олгох эмээ авсан талаар гомдол гаргажээ. Тиймээс ажлын хэсгийнхэн энэхүү иргэний гомдлын дагуу түүний харьяалагддаг “Анхны-Оч” Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага болон гомдол гаргагчид үйлчилсэн н.Баярмаа эмчтэй уулзаж, ярилцлаа.

Тэгэхээр цахим сүлжээнд хадгалагдсанаар н.Баярмаа эмч тухайн өдөр 101 жорыг 2-5 минутын зайтай бичсэн болохыг Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Батбилэг даатгалын цахим системийн хуудаснаас шүүж тодруулав. Өөрөөр хэлбэл, н.Баярмаа эмчийн энэхүү үйлдлээс харахад Өрхийн эрүүл мэндийн эмч нар стандартаа барьж ажиллахгүй байгаа нь иргэдэд урт дараалал үүсэх нөхцөлийг бүрдүүлэх бас нэгэн алхам болж байна. Хэрвээ холбогдох журамд заасны дагуу тухайн эмч 15 минутанд үзлэг хийж, оношоо тавьж, жороо бичвэл иргэдийн дугаарлалт үүсэхгүй хаа хаанаа ачаалал багатай байх юм. Гэтэл цахим хуудсанд ихэнх эмчийн үзлэгийн тэмдэглэл хоосон байх жишээтэй. Нэг үгээр эмч нар заасан хугацаанд үйлчлүүлэгчдийнхээ жорыг “бөөндөхгүй”, салбарын яамнаас гаргасан стандартаа яг таг мөрдөж ажиллавал энэ төрлийн гомдол гарахгүй юм.
.jpg)
Нөгөөтэйгүүр, иргэдэд мэдээлэл дутмаг байна уу, сарын эхний 4-5 өдөрт Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хэтэрхий ачаалал үүсгэх байдал дээрх аймгуудын холбогдох эмч нарын ярианаас ажиглагдаж байсан юм. Тиймээс ажлын хэсгийн ахлагч Р.Оюунханд аймгийн Нийгмийн эрүүл мэндийн газрын удирдлагуудад энэ чиглэлээр мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч байлаа.
Түүнчлэн орон нутагт гарч байгаа зөрчлүүдийн дийлэнх хувийг эзэлж байгаа нь эмийн үнийн зөрүүний асуудал юм. Энэ асуудлаар холбогдох цахим хуудсанд хэд хэдэн иргэн гомдол гаргасан байна. Тиймээс ажлын хэсгийнхэн тус асуудлаар Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар буюу жор олгох эрх мэдэл бүхий ажилтнууд болон эмийн сангийн удирдлагуудтай уулзаж, ямар гарц байгаа талаар санал бодлоо солилцсон юм. Эмч нарын тодруулж буйгаар Эм ханган нийлүүлэх төвийн зарим нэр төрлийн эм хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон эмийн үнээс хямд аж. Энэ нь үнийн зөрүү гарах шалтгаан болж байна. Гэхдээ эмийн санчдын тодруулсанаар үйлчлүүлэгчтэйгээ харилцан тохирсны үндсэн дээр эмийн ханшийн зөрүүнд бэлэн мөнгө олгосон и-баримт олгодог гэнэ. Мөн тухайн авсан эмэнд ч и-баримт олгодог гэв. Тиймээс хөнгөлөлттэй үнийн жагсаалтад шинэчлэлт хийх нь зүйтэй юм.

Дашрамд дуулгахад, ажлын хэсгийг тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд ахалж, Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Батбилэг, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ч.Алтанхуяг нар ажиллав.

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
