Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар энэ сарын 18, 19-ний өдөр Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн форум “Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар нар ирэх даваа гаригт эхлэх форумын талаар мэдээлэл хийлээ.
“Форумын бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум анх 2014 онд зохион байгуулагдаж байсан. Өндөр зохион байгуулалттай, үр ашгаа өгсөн форум болж өнгөрдөг. Энэ жилийн форумаар хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй дэлхийн өндөр хөгжилтэй хотууд хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран шийдвэрлэх асуудлаар санал солилцож, зөвлөмж гаргана. Форумаас гарах шийдвэрийг төрийн болоод төрийн бус байгууллагууд, нийслэлийн иргэд хамтран хэрэгжүүлж, амжилттай зохион байгуулах үүрэг бидний өмнө хүлээгдэж байгаа” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ярилаа.
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “2016 онд болсон Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний тогтвортой шийдлүүд” гэсэн сэдвийн дор явагдсан. Энэ форумын үр дүнгээр хийгдсэн ажлаас жишээ дурдвал нийслэлийн Засаг даргын захирамжаар бүрэн цахилгаан авто машиныг дугаарын хязгаарлалт болон авто замын төлбөрөөс чөлөөлсөн. Нийтийн тээврийн автобуснуудыг шингэрүүлсэн хийгээр цэнэглэж явуулах шийдвэр гаргаад ажиллаж байна. Мөн угсармал орон сууцны төсөл хэрэгжсэн байгаа. Энэ мэтчилэн олон эерэг өөрчлөлт хийгдэж байна. Энэ жилийн форумаар барилгын салбар, ойжуулалт, тээврийн салбарын чухал асуудлууд хэлэлцэгдэнэ” хэмээлээ.
Форумд нийт зургаан улсын 16 хотын дарга, удирдлагууд оролцох юм. Тодруулбал, ОХУ-ын Москва, Улаан-Үд, Чит, БНХАУ-ын Бээжин, Тенжин, Шинь-Ян. Чончун, БНСУ-ын Сөүл, Пусан, Тежон, Сувон БНАСАУ-ын Пхеньян хот, Японы Токио хотын удирдлагууд оролцох аж. Мөн Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Улаанбаатар хоттой хамтран ажилладаг Олон улсын байгууллагын төлөөлөл оролцох юм байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
